Монголын олны танил эрхмүүдийн дуулиант салалтуудын талаар та бүхэндээ нэгтгэн хүргэх гэж байна. Олны танил хүмүүсийн унасан машин, өмссөн хувцас, эхнэр хүүхэд үргэлж олны анхааралд байдаг. Тэдний зарим нь цаг хугацааны эрхээр хоёр тийш болж, амьдралын зам мөрөө “тусгаарладаг”. Магадгүй “Монгол эрчүүд жаахан баяжихаараа эхнэрээ сольдог” гэх олны үг ортой байх.
Х.Баттулга&Ц.Энхтуяа
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэн шуухны асуудалтай холбоотой түүхээр баялаг. Тэрээр албан ёсны ганц эхнэртэй ч албан бусаар холдогдож байсан хүүхэн олонтой гэдэг. Анхны эхнэр Ц.Энхтуяатай Дүрслэх урлагийн дунд сургуулийн ширээнээс “тоонот гэрт толгой холбож” ирсэн бөгөөд 1990-ээд оны сүүлчээр “салсан”. Гэхдээ баталгаагаа салгаагүй, Ерөнхийлөгч маань зүгээр л эхнэр хүүхдээ орхин гэрээсээ одож, Орос Буриадын эрлийз Анелика гэх эмэгтэйтэй хамт амьдрах болсон. Х.Баттулга, Ц.Энхтуяа нар дундаасаа дөрвөн хүүхэдтэй.
Н.Алтанхуяг&Ганчимэг
Нэгэн цагт Ерөнхий сайдын албыг хашиж явсан Н.Алтанхуяг гишүүн өдгөө хоёр дахь эхнэр Сэлэнгэтэйгээ амьдарч олон охидын аав болсон. Түүний өмнөх эхнэрийг Ганчимэг гэдэг Н.Алтанхуягт нэг хүү, хоёр охин төрүүлж өгсөн. МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг ахладаг байсан хатагтай. Нарийн бичгийнхээ нөхрийг БНСУ-д байхад нь амрагийн харилцаа үүсгэж, улмаар Ганчимэг хатагтай Н.Алтанхуягийг эс уучлан салсан гэдэг. Харин эрхэм гишүүн Н.Алтанхуяг өөрөөсөө 10 гаруй насаар дүү нарийн бичиг, туслах Сэлэнгэ бүсгүйг нөхрөөс нь салгаж жарган суусан түүх ч түүнд бий. Анхны эхнэр Ганчимэг өдгөө гадаадад амьдардаг гэсэн.
Кёкүшюүзан Д.Батбаяр&Буяндэлгэр
Монголд сумогийн спортыг нэвтрүүлж “загалмайлсан эцэг” болсон хүн бол Кёкүшюүзан Д.Батбаяр. Тэрээр 1990-ээд оны сүүлчээр Буяндэлгэр гэх хөөрхөн бүсгүйтэй ёстой л нүнжигтэй хурим хийж байв. Тус хуриманд одоогийн эхнэр МУГЖ Т.Баясгалан тайзан дээрээс дуулж, баяр хүргэж байсан гэдэг. Буяндэлгэр бүсгүй сумочин Д.Батбаярт охин хүү хоёр төрүүлж өгөөд салсан. Тэдний салалт нэлээд дуулиантай байв. Хэдийгээр охин хүү хоёр төрүүлж өгсөн экс эхнэрээ Д.Батбаяр ирсэн хувцастай нь төрхөмд буцаасан гэх мэдээлэл л бий.
Б.Баатар& Ч.Ундрал
Найруулагч Б.Баатарыг “Hero” энтертайментийг байгуулаагүй байхад жүжигчин, нэвтрүүлэгч Ч.Ундрал тухайн үеийн эрчүүдийн нүд, сэтгэлийг булаадаг бүсгүй байв. Үерхлийнхээ явцад Б.Баатар “Hero”-г байгуулж, нэр алдарт хүрсэн. Удаан үерхсэн хосууд 2000 оны сүүлчээр Б.Хабул хүүгээ төрүүлээд, Ч.Ундрал хэсэг хугацаанд уран бүтээлээс завсарлага авсан. Тухайн үед найруулагч Б.Баатар “Монгол туулгатны 100 эрхэм” баримтад нэвтрүүлгээрээ “од” болж байсан үе. Гэвч одоогийн УИХ-ын гишүүн П.Анужинтай нууц амрагийн харилцаа тогтоож энэ бүхэн олноо ил болсон. Нэвтрүүлэгч, жүжигчин Ч.Ундрал хүүгийнхээ эцгийг эс уучлан салсан. Өдгөө найруулагч Б.Баатар албан ёсны эхнэргүй байгаа бол жүжигчин Ч.Ундрал өөрөөсөө насаар дүү залууг сонгон хамтран амьдарч буй. Жүжигчин Ч.Ундрал залуу нөхөртөө өөрийнхөө усны дусал шиг ижил Дагийнаа хэмээх охин төрүүлж өгсөн.
С.Төгс&Н.Эрдэнэцогт
Загварын ертөнцийн сайхан хос гэгддэж байсан С.Төгс, Н.Эрдэнэцогт нар охиноо нялх байхад салж саринасан. Тэдний салалтын шалтгаан ердөө л хардалт байсан гэж хосууд сүүлд хэлдэг. Гэвч хагарсан аяга буцаж эвлэдэггүй шиг тэдний амьдрал ч эвлээгүй. Өдгөө С.Төгс бүсгүй “тэнгэрийн хунтайж” гэгддэг Ч.Цэнгүүтэй болзож гурван жилийн нүүр үзсэн. Харин Н.Эрдэнэцогт өнгөрсөн өвлөөс шинэ найз бүсгүйтэй болсон гэж дуулдсан.
Чойжоо&Энэрэл
14-хөн насандаа гадны загварын агентлагуудад танигдаж загварын карьераа үргэжлүүлж яваа хүн бол загвар өмсөгч Энэрэл. Тэрээр өөрөөсөө 6-7 насаар ах Чойжоо гэх дуучин залуутай амьдарч хүүтэй болсон. Гэвч тэдний амьдрал хүүхдээ төрүүлсний дараа дуусгавар болсон. Тэдний салалтын шалтгаан дуучин Чойжоогийн хэнэггүй, халамжгүй байдлаас болсон гэдэг. Загвар өмсөгч бүсгүй өдгөө өөрийн гараар хүүгээ өсгөж яваа бөгөөд сагсчин залуутай болзож буй. Харин дуучин Чойжоо ганц бие явсаар.
Тамир&Золоо
Фантастик продакшины найруулагч Б.Тамир хүүхний түүхээр баялаг. Гэвч түүний ганц охиныг төрүүлж өгсөн жүжигчин Золоогоос өөр бүсгүйтэй удаан хугацаанд хамтран амьдарч байсангүй. Тэдний салалтын шалгаан жүжигчин Мөнхсоёл байсан гэдэг. Тамир Мөнхсоёл нар янаг амрагийн харьцаатай байснаас үүдэн Золоо бүсгүй нөхрийнхөө явдлыг тэвчиж чадалгүй гэрээсээ явсан. Найруулагч Б.Тамир өдгөө жүжигчин А.Ганчимэгтэй үерхэж байгаа бол экс эхнэр Золоо эрдэм ном хөөгөөд завгүй яваа. Дундаасаа охинтой Тамир, Золоо нар энгийн сайхан харьцаатай эксүүд гэсэн шүү.
Мино&Энхжин
Нэгэн цагт “Хатариш” дуугаараа олны зүрхийг булааж байсан дуучин Мино яг нэр алдарт хүрч байхдаа халхын алдарт Дамбын Хишгээгийн том хүү Х.Энхжинтэй цуутай хурим хийж байв. Гэвч хуримнаасаа хойш тун удалгүй тэдний хамтын амьдрал дууссан. Зарим эх сурвалжийн мэдээллээр, дуучин бүсгүйг хадам аав Дамбын Хишгээ “оролдсон” гэх. Үнэн худлыг хэн мэдлээ. Мино өдгөө ээж хүү хоёрын хамт амьдарч байгаа бол түүний экс нөхөр Энхжин дахин жүжигчин бүсгүйтэй гэр бүл болж, шинэ хүнээ өлгийдсөн.
Т.Билэгжаргал&Г.Анхмаа
Гурван охин хамтлагийн дуучин Г.Анхмааг жүжигчин Т.Билэгжаргалтай гэр бүл болж, охиноо төрүүлэхэд үеийнхэн дундаа “сайхан хос” нэр зүүж байв. Гэвч Т.Билэгжаргалын шоудалт дуучин бүсгүйг залхаасан бололтой, охиноо төрүүлээд хоёр жил хүрээгүй байхдаа тус тусын замаа хөөсөн. Жүжигчин Т.Билэгжаргал хар тамхи татаж, төрсөн ээжийгээ зодсон хэргээр “аавынд” очсон боловч сэтгэцийн эмгэгтэй гэх шалтгаанаар өдгөө сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд эмчүүлж байгаа. Харин дуучин Г.Анхмаа Худалдаа хөгжлийн банкны О.Орхон гэх өөрөөсөө үе мултарсан эртэй дэр нэгтгэж, тансаг бүхнийг хэрэглэж яваа.
Э.Чулуунчимэг&Б.Болд
Нийтийн дууны гүнж гэгддэг байсан дуучин Х.Мөнгөнцэцэг “сайн найз”-аа хэмээн шагшарч явсан нэг гэр бүлийн дуучин Б.Болд,Э.Чулуунчимэг нарынхаа голоор “хар муур” болж салгасан түүх сүүлийн таван жилд гарсан салалтуудын хамгийн дуулиантай нь байв. Тэдний явдал суудлыг энд дахин өгүүлэх нь илүүц биз.
Өдгөө Б.Болд Х.Мөнгөнцэцэг нар гуравдахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байгаа. Харин нөхөр найз хоёртоо “араасаа хугалуулсан” Э.Чулуунчимэг дахин шинэ хайр дурлалтай учирч, шинэ амьдралаа эхлүүлсэн. Б.Болд Э.Чулуунчимэг нар дундаасаа ганц охинтой.
Камертон& экс эхнэрүүд
Камертон хамтлагийн хамгийн бүдүүн хэрнээ хамгийн нарийнхан хоолойг гаргадаг дуучин бол Л.Ган-Эрдэнэ. Ганаа нэрээр олонд танигдсан тэрээр анхны амьдралаа “жижиг” Халиун нэрээр алдаршсан хөтлөгч бүсгүйтэй зохиосон ч тэд мөн л хүүхдээ бага байхад хоёр тийш болсон. Ганаа өдгөө “Жигүүр гранд” группын том хүргэн болсон бол “жижиг” Халиун хаана яваа нь мэдэхгүй.
Тус хамтлагийн “чартгар шар” гэгддэг А.Мэнд-Амар буюу Мээдээ мөн л хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Анхны амьдралаа дуучин Лхамаагийн дүү Есүй гэх бүсгүйтэй эхлүүлж, охинтой болсон ч тэд амьдралдаа цэг тавьсан. Хэдэн жил ганц бие амьдралаар амьдарсан Мээдээ Болороо гэх загвар өмсөгч бүсгүйтэй дахин гэрлэж, хоёр хүүхдийн аав болсон.
Сайн ах& загварын бүсгүйчүүд
Загварын нэр бүхий бүсгүйчүүд алт, нүүрсний магтнат болох Мянганбаяр, “Баян” Базраа нарын өврийг дамжсан түүхийг хүн бүр мэднэ. Тэднийг энд нэрсээр нь тодорхойлох нь илүүц биз. Янаг амрагийн явдлаа эхлүүлэхдээ ч, дуусгахдаа ч дуулиантай байдаг тэдний нэрсийн жагсаалтыг топ модель Пүүжээ, ард түмний мисс Ариунцэцэг нар хөврүүлдэг.
Түвшинжаргал&Чимэдцэеэ
Нас намба дээр гарсан ч эр хүнийг басч болохгүй гэдэг үг уртын дуучин МУГЖ Түвшинжаргал, Ардын жүжигчин Чимэдцэеэ нарыг салалтаас харж болно. Залуу зандан явахдаа олон хүүхэнтэй нэр холбогдож явсан МУГЖ Түвшинжаргал 1990-ээд оны дундуур тухайн үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг Ардын жүжигчин Чимэдцэеэтэй амьдралаа холбосон. Гэвч 60 нас гарсан хойноо Ардын жүжигчин эхнэрийнхээ үе дамжин ирсэн, хураасан хамаг хөрөнгийн хуу хамж, залуу танхи бүсгүйтэй дэр нэгтгэж үрийн зулай үнэрлэсэн Түвшинжаргал нарын салалт хамгийн дуулиантай салалтын нэг байв. Ямарсайндаа л Түвшинжаргалын өмнөх эхнэрээс төрсөн гавъяат дуучин Т.Баясгалан охин нь ааваасаа ичиж, аавдаа гурван өрөө байр бэлэглэж байхав. Гэвч Түвшинжаргал Чимэдцэеэ хатагтайн хөрөнгийг үлдээсэнгүй, орох оронгүй оочих аягагүй үлдээсэн. Залуу халуун явахдаа гоо үзэсгэлэн, алтан гургалдай мэт хоолойгоороо олныг баясгаж явсан Ардын жүжигчин уртын дуучин Чимэдцэеэ өдгөө ширдэг гудас оёсон шигээ, өөрийнхөө гаргасан номыг зарсан шигээ амьдарч явна.