Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

    06/22/2026

    Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

    06/22/2026

    Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

    06/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Улс төрийн албыг ургын алба болгохоор улайрсан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар залуустаа зайгаа тавьж өгөх хэрэгтэй
Мэдээ

Улс төрийн албыг ургын алба болгохоор улайрсан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар залуустаа зайгаа тавьж өгөх хэрэгтэй

Эрхэм админBy Эрхэм админ09/11/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болж багагүй бачуурсан МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нийслэлийн Баянгол дүүрэгт нэр дэвшихээ зарлажээ. Тэрээр давхар нүүдэл хийж Сонгинохайрхан дүүрэгт өөрийн хүү МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөхөөр сонгогдоод буй Батшугараа мөн сойлоо.

Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэгчээр хуулиас ял авсан Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй мянган шалтгааныг МАНАН-гынхан гаргаад л ирдэг. Нэг жишээ эргэн сануулахад 605 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан “Өргөө” зочид буудлыг Энхбаяр зүгээр л шахам авсан нь тогтоогдсон. Энэ бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын төрийн өмчийг завшин халаасаа зузаатгасан олон луйврын ердөө л нэг нь юм. Н.Энхбаяр 1996 онд улс төрд ороод 2016 он хүртэл 20 жил болчихож. Харин Ц.Элбэгдоржийн хувьд 30 жил боллоо. Одоо энэ хүмүүс суудлаа чөлөөлөөд залуустаа зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Гэтэл зүгээр ч улс төр гэдэг их л амттай хоол бололтой Н.Энхбаяр нь хүүтэйгээ УИХ, орон сонгуульд шантралгүй улайран нэрээ дэвшүүлэх нь гайхмаар. Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл, төрөөс төрсөн тэрбумтнуудын гол эзэн, МАНАН-гийн эцэг, шударга бусын хонгилыг бий болгосон хүн нь Ц.Элбэгдорж гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэрээр хүүгээ монгол төр рүү зүтгүүлж буйн учир юу вэ? Э.Эрдэнэ ИТХ-ын төлөөлөгч болсон хойноо “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Мэдээж, хүүхэд бүр тэр дундаа хөвгүүд аавыгаа харж өсдөг. Тиймээс би хүүхэд байхаасаа л аав шигээ хүн болно, улстөрч болно гэж боддог байсан юм” гэсэн байдаг. Үүнээс харахад ч Ц.Элбэгдоржийн хүү Монголын төрд орж түүний үйл хэргийг үргэлжлүүлэх нь тодорхой юм. Н.Энхбаяр, Элбэгдорж нарын монголын төрд учруулсан хохирол багадаагүй гэдгийг ард түмэн мартаагүй биз ээ. Шунал ихэдвэл шулам болно гэсэн үг бий. Энэ мэтийн төрийн өмчийг хууль бус аргаар өөрийн болгоод ханахгүй үр удмаараа үндэс мэт салаалж байна. Улсын албыг ургийн алба болгохгүйн төлөө ясаа цайтал тэмцэнэ гэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээр нөхдүүд дээр нэгийг бодож суугаа нь эргэлзээгүй бизээ.

Todmedee.mn

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Э.Бат-Үүл: Тонуулчдын бослого ба арчаагүй төр!

06/22/2026

МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

06/21/2026

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.