Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хямдхан хамтрал
Мэдээ

Хямдхан хамтрал

Эрхэм админBy Эрхэм админ09/11/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ардчилсан намд үзэл баримтлал гэж бий юу. Ийм асуулт улс төр сонирхогчдыг сонирхлыг өдөөх боллоо. 30 гаруй жилийн түүхтэй эл нам өврөө нээсэн бүхэнтэй нэг хөнжилд шургалж, чиг баримжаагаа алдсанаас тэр биз.

Уг нь 2016 оны сонгуулиар ялагдал хүлээсэндээ гэмшиж, үзэл баримтлал болоод үнэт зүйлээ ч эл нам шинэчилсэн. Чухамдаа улс төрийн нам үзэл санаа, үнэт зүйлээрээ нэгдсэн нийгмийн нэгдэл байх уу, улс орноо тонон дээрэмдэгсдийн цуглаан байх уу, ямар ч хамаагүй үнэ цэнээр олон нийтэд таалагдах гэсэн популистуудын хамтрал байх уу гэдгээ шийдсэн гэж тодотгож болно. Энэ тухай АН-ын Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын газрын дарга Ц.Уртнасан онцолж байсан юм.

Тэгвэл өдгөө АН дээрх 3 ангиллынхаа алинд багтах вэ?

Магадгүй гурав дахь ангилалд нь хамаарах хэмжээнд хүрэв бололтой. Монгол Улс төр МАН болоод АН гэх хоёр улс төрийн хүчнээр хэмжигдэж байсан өдрүүд түүх болон үлджээ гэлтэй. Зарим тохиолдолд Н.Энхбаярыг хавчуулах нь ч бий ч жин дарах нь бага байлаа.

Гэтэл өдгөө АН арчигдаж, сөрөг хүчингүй парламент ноёрхож байна. Ийм болох үндэслэл нь өнөөх АН-аас улбаатай. 2016 оны сонгуулиас хойш сөрөг хүчний үүргээ умартаж, нам доторх идээ бээрээ шахаж, дотоод ардчиллаа бэхжүүлж хүчирхэгжих мөрөөдөлтэйгөө зууралдсанаас тэр.

Дотоод сунгаа, мөнгөний хэмжүүр тавьснаар Ардчилсан лидерүүдээ алдаж, эсрэгээрээ нэг хүний гарт багцлагдав. Үр дүнд нь Н.Энхбаяр болоод намаасаа хөөгдсөн эрхмүүдтэй гар барилцаж, дугуй ширээний ард хамтын гэрээ үзэглэж сууна. Ёстой л халаасны намуудын эгнээнд шилжсэн гэх дүр төрх буух аж.

Н.Энхбаярын намтай буюу Шударга ёс эвсэлтэй АН Засаг барьсан дөрвөн жилдээ хамтын гэрээ байгуулж байсан удаатай. Тэдний нөхөрлөл тийм ч урт хугацааг элээгээгүй. Засаг хамтран барьсан хугацаанд “Шударга ёс” эвсэл шударга бус ажилласан, шантааж хийсэн гэх шүүмжлэл байнга шахуу өрнөж, эвслийн бүлэг албан тушаалын наймаа хийхийг завддаг, нэгнийгээ сайд, дарга болгуулахын төлөө төрийг шантаажилдаг, гацаадаг. Тэр бүү хэл, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би Шадар сайд болмоор байна…” хэмээн ил тод хэлсэн гэхчлэн олон шалтаг шалтгааны талаар АН-ынхан ам ангайж байлаа. Ямартаа Н.Энхбаярыг муриж, МАН руу хадаг барин гүйж байх вэ дээ.

Харин тэд өнөөдөр дахин гар барьж, тэр бүү хэл, намаасаа хөөсөн хэдэн нөхрийг хадаг барин гуйж эргүүлэн авчирч, Орон нутгийн сонгуульд хүч үзэхээр хамтрав. Инээдтэй юм шүү. Н.Энхбаяр ардчиллын төлөө ажиллахаар болж АН түүнд санал тавьж байна гэхээр.

Тэд олноос оноо цуглуулж, ялалт байгуулж чадлаа гэж үзье. Үнэт зүйл, үзэл баримтлалгүй эл хамтрагчдад ирээдүй гэж бий юу. Сонгуулийн маргааш тэдний зам хэд салах бол…

Хэт өөдрөгөөр төсөөлж, хамтралынхан 45 суудлын олонхийг бүрдүүлж дөнгөвөл зүсэм бялууны төлөөх тулаан эхэлнэ. АН тэр үед урвагчидаа хэрхэн хооллох бол… Ерөнхийлөгчийн сунгаа хүртэл торгоож дөнгөх болов уу. Эргэлзээтэй л юм.

buzznews.mn

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.