Намрын налгар өдрүүдэд унага тамгалах найр хийж байгаа энэ цаг үед алдарт уяачид зэрэг зиндаагаа илтгэж, найрыг наадам болгож олон нийтээс тусдаа хээр талд хийх болжээ болжээ.
Үүний нэг нь Монгол улсын тод манлай уяач Цогтын Батсайхан юм. Тэрбээр Дорнодын талд унага тамгалах найрыг наадам шиг хийжээ. Уг наадам 2020.08.28-ны өдөр болсон бөгөөд сонгодог урлагийн болон ардын дууны уран бүтээлчид оролцсон байна.
Уяач, урлагийнхан, морин спорттой холбоотой хүн бүхэн шахуу оролцсон уг найр, наадам өглөөнөөс үдшийн бүрий болтол үргэлжилж салют буудуулснаар албан ёсоор өндөрлөсөн. Харин албан бус үйл ажиллагаа нь үүр цайтал үргэлжилсэн байна.
Унага тамгалах найр, наадмын зургуудаас хүргэж байна.