Хүн хөнөөж, мөчилж, цогцсыг нь хээр шатаасан хэргийг илрүүллээ
Архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар хүний аминд хүрсэн хэрэг 2020 оны 08-р сард гарсан байна. Уг хэргийг үйлдсэн этгээд ул мөрөө баллахын тулд талийгаачийн цогцсыг мөчилж, улмаар хээр аваачиж шатаасан аж.
Талийгаачийн хүү цагдаагийн байгууллагад “Миний ээж 53 настай Н гэртээ ирэхгүй олон хоног боллоо” гэж хандсанаар энэхүү хүн амины хэрэг 50 гаруй хоногийн дараа илэрсэн байна.
Энэ хэргийг талийгаачтай эр, эмийн харьцаатай байсан 53 настай Т гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд өдгөө түүнийг цагдан хориод байгаа юм. Тэрбээр хэргээ хүлээсэн бөгөөд талийгаачийг хэрхэн хөнөөж, мөчилсөн талаар болон жалганд шатаасан болохоо хүлээжээ.
Хэрэг 2020 оны 08-р сарын 07-08-нд шилжих шөнө БЗД-ийн 5-р хороонд гарсан бөгөөд талийгаачийн цогцсыг БГД-ийн 20-р хороонд жалганд шатаасан байжээ.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.