Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    06/22/2026

    Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

    06/22/2026

    Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

    06/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллагаар шалгарлаа
Мэдээ

Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллагаар шалгарлаа

coolBy cool09/24/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Орхон аймгийн Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Санхүүгийн хяналт аудитын алба чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллагаар шалгарлаа.

Орхон аймаг Эрдэнэт хотын ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2025, Аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж, шат дамжлагыг бууруулах, төрийн үйлчилгээний менежментийг сайжруулах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ахлан ажилладаг.
Тус ажлын хүрээнд төрийн байгууллагууд 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөндөө чанарын удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах талаар тусгаж, ажлын төлөвлөгөө гарган, бусад байгууллагуудын сайн туршлагаас хуваалцсан, бодит ажил, түүний үр дүнг тайлагнасан материалыг ажлыг хэсэгт илгээсэн байна. Ирүүлсэн материалыг үндэслэн эхний шатанд шалгарсан Орхон аймгийн Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Санхүү хяналт аудитын алба гэсэн дөрвөн байгууллагыг чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 Олон Улсын Стандартыг нэвтрүүлсэн байгууллагаар шалгарууллаа.
Өөрөөр хэлбэл эдгээр байгууллагууд цахим засаглалыг хөгжүүлж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шат дарааллыг багасгасан, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн индекс өссөн байна.
Дээрх 4 байгууллагын шагналыг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг, ХШҮДАХ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Баасансүрэн нарын албаны хүмүүс ажлын байран дээр нь очиж гардуулан өглөө.

Мэдээллийн төв

Орхон ЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Э.Бат-Үүл: Тонуулчдын бослого ба арчаагүй төр!

06/22/2026

МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

06/21/2026

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.