Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Мэдээ

Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

coolBy cool09/24/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, музейн ажилчид, иргэд олон нийт оролцов.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Өнгөрсөн онд “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын захирамж гарч Богд хааны түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбортой болох нь ойн хүрээнд хийх олон ажлын нэг байсан. Нийслэлийн удирдлагууд, Богд хааны ордон музей болон гүйцэтгэгч компанийн хамт олны хичээнгүй хүчин зүтгэлийн үр дүнд өнөөдөр Монголын язгуур түүхийг харж болох урлагийн бүтээлтэй цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийж байгаад бид бүхэн баяртай байна. Засгийн газар “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг ирэх жилүүдэд эхнээс нь ашиглалтад оруулна. Богд хааны ордон музейн өнгө төрхийг ч засч сайжруулна, соёлын олон талт үйл ажиллагааг онцгойлон дэмжиж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлаа эрчимжүүлнэ” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Богд хааны ордон музейн дэргэдэх энэ газрын зарим маргаантай асуудлыг шийдвэрлэж, 1.4 га газарт тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж дууслаа. 1911 онд Монгол Улсын нийслэлийг “Нийслэл хүрээ” гэж зарлаж, Үндэсний тусгаар улсаа сэргээн мандуулж, Богд хаанаа хаанд өргөмжилсөн. Тэгвэл өнөөдөр энэ түүх, соёлын дурсгалыг харуулсан хөшөө дурсгалуудтай цэцэрлэгт хүрээлэнг нээж байна” гэв.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Сензо” констракшн компани ажилласан бөгөөд 1,4 га талбайд тохижилт хийснээс 5615 мкв явган хүний зам, 6320 мкв зүлэгжүүлсэн талбай, 144 мкв талбайд цэцгийн мандал байгуулжээ. Мөн наймдугаар Богд Жавзандамбын хөшөө, “Мөнх тэнгэрийн хүчин дор” баримал, “Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримал цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн байна. Дээрх уран баримлуудын эх загварыг Урлагийн гавъяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуяг урлажээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.