Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

    05/30/2025

    Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

    05/30/2025

    “Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

    05/30/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа
Мэдээ

ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа

coolBy cool09/24/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр “Эрчим хүчний гудамж” буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа Дулааны цахилгаан станц-4-ийн урд талын 6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг шалгалаа. Авто замын засвар шинэчлэлийн ажлыг хугацаанаас нь өмнө хийж дуусган, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ.

Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Уг замын засвар шинэчлэлийн ажил өнгөрсөн долоодугаар сараас эхэлсэн. Гэрээт хугацаа нь арваннэгдүгээр сарын 1-ний өдөр дуусаж, хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэхдээ замын ажлыг түргэсгэх талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс өргөдөл, санал ирсний хүрээнд хүн, хүч техникийг нэмэгдүүлэн, ажлыг шахаж өчигдөр орой 07:00 цагт зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Одоо явган хүний зам, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлууд хийгдэнэ. Энэ ажлуудыг гэрээний хугацаандаа хийж дуусгана” гэв. Мөн нэг хүндрэлтэй байгаа асуудал нь ДЦС-4-ийн урд болон хойд хэсгээр маш олон үйлдвэрүүд ажилладаг. Тэдгээр үйлдвэрийн гадна огт тохижилт хийгдээгүй учир үйлдвэр рүү орж, гарч буй хүнд даацын автомашинуудын дугуйнд шороо, шавар наалдан асфальтад замд гарч, замыг эвдэх магадлал өндөр байна. Тиймээс нэгдсэн журмаар үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг гадна талбайгаа засаж сайжруулах шаардлага хүргүүлэх хэрэгтэй. Түүнчлэн үйлдвэрийн машинууд даац хэтрүүлсэн тээвэрлэлт хийж байна гэдгийг Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд уламжилсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар замын ажлыг хариуцаж гүйцэтгэсэн. 6 км авто замын засвар шинэчлэлтийн ажил 7,6 тэрбум төгрөгийн өртөгтэй. Арваннэгдүгээр сард гэрээ нь дуусаж, замын ажлыг хүлээлгэж өгөх байсан ч хугацаанаасаа өмнө ажлаа хийж дуусгасан байна. Одоо явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил үлдсэн. Нээгээд нэг хонож байхад замын зорчих хэсэг шороо, чулуутай болсон харагдаж байна. Өндөр өртөгтэй авто зам барьж байхад арчлалтаа сайжруулахгүй бол болохгүй. Иргэд өөрсдийнхөө татварын хөрөнгөөр барьж буй замыг хайрлах хэрэгтэй” гээд өнөөдрөөс эхлэн нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн газруудад авто замын арчлалт, хамгаалалт болон иргэд, аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа чангатгаж ажиллахыг үүрэг болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

05/30/2025

“Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

УИХ-ын Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын төлөөлөгчидтэй 16:30 цагт хүлээн авч уулзана

05/29/2025

У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

05/29/2025

У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

05/28/2025

14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

05/28/2025

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.