Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Зөрчилтэй барилгын үйл ажиллагааг зогсоолоо
Мэдээ

Зөрчилтэй барилгын үйл ажиллагааг зогсоолоо

coolBy cool09/29/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний төв номын сангийн барилга угсралтын ажлын явцтай танилцах үеэр

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а, 12б байрны 240 гаруй өрхийн 1000 гаруй оршин суугчийн төлөөлөлтэй уулзсан юм. Үндэсний төв номын сангийн барилга, болон дээрхи 12а, 12б орон сууцны байрны дунд 16 давхар бүхий орон сууцны барилгыг өнгөрсөн долдугаар сараас барьж, дөрөвдүгээр давхар хүртэл угсралт хийж байгаа талаар иргэдийн төлөөлөл гомдол гаргасан юм.

Номын сан болон орон сууцны байруудаас 7 метр хүртэлх зайтай, орох гарах гарц хаасан, байгалийн гэрэл тусах боломжгүй, үзэгдэх орчин хязгаарласан, хүүхдийн тоглоомын талбай, автозогсоол байгуулах боломжгүй нөхцөл үүссэн зэрэг олон сөрөг талууд бий болжээ. Ерөнхий сайд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад орон сууцны барилгын норм, стандарт зөрчсөн байж болзошгүй байдлын талаар судалж, шийдвэрлэх гарц олохыг Ерөнхии сайд нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон юм. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу өнөөдөр нийслэлийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар газар дээр нь ажиллаж барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг танилцууллаа.

Нийслэлийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгуудын ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Танай барилгын газар 2004 онд дүүргээс олгогдсон, Шат шатныхаа сунгалтуудаа хийлгээд өдийг хүрсэн боловч барилгаа Ерөнхий төлөвлөгөөний газраас баталж өгсөн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу бариагүй ноцтой зөрчил илэрлээ. Барилга нэг тал руугаа 10 метр гүйсэн хэлбэртэйгээр баригдсан нь оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан мөн норм, дүрэм стандартыг зөрчсөн байгааг хотын Стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас тогтоосон. Манай архетиктур энэ барилгын 0 цэг хаана байсан, одоо баригдсан барилга хэрхэн зөрчигдөж байгааг тайлбарлаж өгнө. Барилгын норм стандартыг мөрдөөгүй учраас барилгын үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоож байна. Мөн танай барилгын эзэмшил газрыг цуцлах болсныг мэдэгдэж байна” хэмээв.

Тус барилгын гүйцэтгэгч “Сант хаан” компанийн захирал Д.Зоригт тайлбар өгөхдөө “Манай барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсны дараа СБД-ийн барилга баригдаж, тэндээс гарах бохирын шугамыг холбогдох байгууллагуудын ямар ч зөвшөөрөлгүйгээр манай газар дээгүүр тавьчихсан. Тиймээс барилгаа зүүн нь болгоод барьсан. Сонсголыг хүлээж авлаа холбогдох тайлбарыг хүргүүлнэ” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.