Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

    07/01/2025

    Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

    06/30/2025

    Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

    06/30/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ундны усыг шинжилгээнд хамруулж, хоол, хүнс, үйлдвэрлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ
Мэдээ

Ундны усыг шинжилгээнд хамруулж, хоол, хүнс, үйлдвэрлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

coolBy cool10/06/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалтад хамрагдаагүй ундны усны эх үүсвэрийн худаг, ус түгээх цэг, хэрэглэгчийн цэг, малчдын худаг, булаг нийт 22 газрын 37 усны дээжийг шинжилгээнд хамруулжээ.

Шинжилгээний дүнгээр ус хангамжийн эх үүсвэрийн 2 буюу 5.4%-д нь хлорид 1-1,3 дахин их, 1 буюу 3%-д нь хатуулаг зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.2 дахин, магнийн агууламж 2 эх үүсвэр буюу 5.4%-д 1-1.5 дахин их, фтор 2 буюу 5.4%-д зөвшөөрөгдөх хэмжээнээс 0.5-аар бага тодорхойлогдсон, мөн малчдын худгийн усанд фторын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 0.6-аар бага, 40% -д нь нянгийн тоо стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.1-1.3 дахин их тодорхойлогдсон, хэрэглэгчийн нэг цэгийн усанд төмрийн агууламж 6 дахин их тодорхойлогдсон байна. Шинжилгээний дүнд үндэслэн дөрвөн газарт дүгнэлт хүргүүлжээ. Мөн төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж нь шаардлага хангаагүй, эрүүл ахуйн бүс тогтоогоогүй хоёр газарт 10 заалт бүхий албан шаардлага хүргүүлээд байгаа аж.

Мөн тус аймагт хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, цех, дэлгүүрт Мэргэжлийн хяналтын газраас эрүүл ахуй, халдвар хамгаалал, байгаль орчны хяналтын чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ. Зөвлөн туслах үйлчилгээний явцад ундны усны хоёр дээж авч хими, нян судлалын шинжилгээнд хамруулахад стандартын шаардлага хангаж байв. Түүнчлэн хүнстэй харьцах гадаргуугаас авсан 20 арчдаснаас эрүүл зүйн нян судлалын шинжилгээгээр E.Coli илрээгүй байна. Зөвлөн туслах үйлчилгээний үеэр дөрвөн хүнс, хоол үйлдвэрлэгчид зөвлөмж өгчээ.

МХЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.