Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан 2000 ширхэг мод тарилаа
Мэдээ

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан 2000 ширхэг мод тарилаа

Эрхэм админBy Эрхэм админ10/10/2020Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдрийг тохиолдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь жил бүр байгууллага, иргэдтэй хамтран мод тарилтыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн намрын мод тарилтын нээлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, хэлтэс, албадын төлөөлөл оролцож, мод тарилаа.

Энэ удаагийн намрын мод тарилтаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол банк, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, “Эрдэнэс таван толгой” ХК, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш нар, 93 дугаар сургууль, Жүр үр ХХК, Макс өргөө ХХК зэрэг нийт 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож, 10 төрлийн 2000 мод, сөөг тарьсан юм. Тодруулбал, ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор чацаргана, агч, тэхийн шээг, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар гацуур, монос, голт бор, гүйлс, үхрийн нүд тарьж, нийслэлийн ногоон байгууламжид болон ногоон ирээдүйд хувь нэмэр орууллаа.

Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнд өнөөдрийн байдлаар нийт 139,717 мод тарьсан бөгөөд нийт тарьсан мод, бут, сөөг 98,5 хувийн ургалттай байгаа аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.