Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Л.Гэрэлмаа: Өдөр өнжүүлэх үйлчилгээ зоорийн буюу В1, гурваас дээш давхарт эрхлэхгүй
Мэдээ

Л.Гэрэлмаа: Өдөр өнжүүлэх үйлчилгээ зоорийн буюу В1, гурваас дээш давхарт эрхлэхгүй

coolBy cool10/17/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмааг “Байцаагчийн нэг өдөр” буланд урьж, өдөр өнжүүлэх үйлчилгээ, тавигдах шаардлага, анхаарах асуудлын талаар ярилцлаа.


-Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд ямар шаардлагууд тавигддаг вэ. Тогтоосон стандарт байдаг уу?

-Энэ оны 3 дугаар сард БСШУСС-ын тушаалаар өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах нийтлэг шаардлагыг батлан гаргасан. А/152 дугаар тушаалаар. Энэ нийтлэг шаардлага ерөнхий болон тусгай шаардлага гэсэн хэсгээс бүрдэж байгаа.

-Ерөнхий болон тусгай шаардлагын талаар та дэлгэрүүлж ярихгүй юу. Жишээ нь, энэ үйл ажиллагааг анх эрхлэх гэж байгаа тохиолдолд хаана хандах ёстой вэ?

-Ерөнхий шаардлагад үйл ажиллагаа явуулж байгаа тухайн байгууламжийнхаа гадна талд хаягаа байршуулахаас эхлээд хүүхдийн хөгжлийг дэмжсэн ямар ажил зохион байгуулах вэ гээд үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг хамруулсан байгаа. Шинээр өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тухайн аймаг, дүүргийн Засаг даргын байгуулсан ажлын хэсэг урьдчилсан хяналт шалгалт хийж, энэхүү нийтлэг шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргана. Ажлын хэсгийн дүгнэлтийг нийслэлийн дүүрэг, аймгийн Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлөөр хэлэлцээд өдөр өнжүүлэх үйлчилгээ зохион байгуулахыг дэмжих эсэх талаарх шийдвэрийг гаргах юм. Дэмжсэн тохиолдолд харьяалах нутаг дэвсгэрийнхээ ЕБС-д хандаж, хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Мөн эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу гэрээ хийж, хүүхдийг хамруулна.

-Хүүхдийн тоонд хязгаар тогтоосон уу?

-Өдөр өнжүүлэх үйлчилгээ нь бүлгийн зохион байгуулалттай байх ба нэг бүлэг 15 хүртэлх хүүхдийг хамруулна. Бүлэг бүр багш, багшийн туслах ажилтантай байна.
-Тэгвэл тусгай шаардлагад ямар асуудал хамаарч байгаа вэ?

-Тусгай шаардлагад орчин, үйлчилгээ, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал болон хүний нөөцөд тавигдах шаардлагууд хамаарч байгаа. Тухайлбал, өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө тасалгаа тухайн барилга байгууламжийн 3 хүртэлх давхарт байрласан байна. Зоорийн буюу В1 давхарт өдөр өнжүүлэх үйлчилгээг эрхлэхгүй. Өрөө тасалгааны нийт талбай нэг хүүхдэд 5 мкв-аас багагүй талбай оногдохоор байх зэрэг нарийвчилсан асуудлууд тусгагдсан.

-Өнгөрсөн жил нэр бүхий нэг өдөр өнжүүлэхийн багш хариуцлага алдсан тухай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээн яригдсан. Ер нь хүүхдэд эрсдэл үүсгэхгүй байхын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Энэ нийтлэг шаардлага нь хүүхдэд эрсдэлгүй, аюулгүй орчинг бүрдүүлж, чанартай үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Орчны тухайд гэхэд хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, хичээл давтах, хооллоход зориулсан ширээ, сандал, хувцасны өлгүүр, шүүгээ гээд шаардлагатай тавилга хэрэгсэлтэй байна. Эдгээр тавилга хэрэгсэл нь бүрэн бүтэн, хөдөлгөөнгүй буюу тогтвортой байрлуулсан, хүүхэд бэртэх, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн, аюулгүй байдлыг хангасан байна гээд маш нарийн тусгагдсан байгаа.

Өрөө тасалгаа нь байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, агааржуулалтын систем, камертай байна. Камерийн бичлэгийг 1 сараас доошгүй хугацаанд хадгална. Ариун цэврийн өрөө нь хүүхдийн нас, хүйсийн онцлогт тохирсон суултуур, гар угаагууртай, байнгын бүрэн ажиллагаатай байна. Ажилтнуудад зориулсан суултуур, ариун цэврийн өрөө тусдаа байх. Өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө тасалгаанд хүн амьдрах, гадны хүн оруулахгүй гээд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон шаардлага тусгагдсан.

-Орчноос гадна үйлчилгээний асуудал маш чухал. Энэ тал дээр ямар шаардлагууд тавигдаж байгаа вэ?

-Өдөрт хүүхдэд нэгээс доошгүй удаа эрүүл, шим тэжээллэг халуун хоол, цайгаар үйлчилнэ. Мэргэжлийн тогоочтой байх ба хүүхдийн хоолны цэсийг эцэг эх, асран хамгаалагчийн саналыг үндэслэн боловсруулж, жор, технологийн дагуу хийнэ. Тухайн хоол хүнсний бүтээгдэхүүн нь гарал үүслийн бичигтэй, шинжилгээ баталгаажилттай, хаяг, шошго бүрэн бүтэн, стандартын шаардлага хангасан байна. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шаардлага хангасан нөхцөлд хадгалах, бэлтгэсэн хоол, хүнс бүрээс өдөр бүр дээж авч хадгалах, сав суулгыг тогтмол угааж цэвэрлэн ариутгах гээд бүхий л нөхцөлүүд уг шаардлагад бий.

-Цар тахлын энэ үед цэвэрлэгээ, ариутгалд илүүтэй анхаарах ёстой байх?

-Сургууль, цэцэрлэгүүдэд өнөөдөр ямар шаардлага тавигдаж байна, яг тэр шаардлага өдөр өнжүүлэх үйлчилгээнд тавигдана. Хүүхдэдээ маск зүүлгэж хүргэж өгнө, өглөө бүр халууныг нь хэмжүүлнэ, ханиах, найтаах, халуурах гээд амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл сургууль, өдөр өнжүүлэхэд явуулахгүй байх. Өдөрт нэгээс доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийхдээ шинжилгээ баталгаажилттай, батлагдсан бодисыг ашиглан зааврын дагуу хийнэ гэж заасан.

-Багш, ажиллагсдын эрүүл мэндийн асуудал бас их чухал?

-Тэгэлгүй яахав. Багш жилд 1 удаа, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалт, түгээлтэд оролцдог ажилтнууд 6 сар тутамд эрүүл мэндийн шинжилгээнд орох ёстой.
Түүнчлэн ундны усны чанар, аюулгүй байдалд жилд 1 удаа мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулна. Зөөврийн усан хангамжтай тохиолдолд ундны ус зөөх, хадгалах сав нь хүнсний зориулалтын, угааж цэвэрлэхэд хялбар байхаас гадна ундны усны савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллаж, угааж, халдваргүйжүүлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

МХЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.