Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    06/22/2026

    Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

    06/22/2026

    Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

    06/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Gobi challenge 2020” төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд оролцож байна
Мэдээ

“Gobi challenge 2020” төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд оролцож байна

Эрхэм админBy Эрхэм админ10/27/2020Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ивээн тэтгэгчээр оролцож буй “Gobi challenge” олон өдрийн тэмээн аяллын төсөл энэ сарын 26-наас эхэлжээ. Уг төслийг “Эрхэт Монгол” медиа групп, ТВ8 телевиз, “Тэмээн жинчин” сан хамтран хэрэгжүүлж буй бөгөөд реалити шоу хэлбэрээр олон нийтэд хүрэх юм. Тус аялалд компанийг төлөөлж Салбарын нүүрс ачилт, логистикийн хэлтсийн автопүүлэгч бүртгэлийн мэргэжилтэн Б.Идэрмаа, Техник ашиглалт, засвар механикийн хэлтсийн үйлчилгээний механик Б.Баттөмөр нар оролцож байна. Оролцогчид Өмнөговь аймгийн Ноён сумаас Баянзаг сум хүртэл 720 км замыг 24 хоногт багтаан тэмээгээр туулна.

Энэхүү төслийг экотуризмын загвар болгох зорилготойгоос гадна уламжлалт нүүдэлчин соёлыг дэмжиж, Монгол говийн үзэсгэлэн, ёс заншлыг түгээх, орон нутгийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлж, өвлийн аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт татах боломжийг нээнэ гэж зохион байгуулагчид нь үзэж байгаа аж.

“Говь чалленж” реалити шоунд оролцогч 10 хүн нь нэг сарын турш Өмнийн говьд тэмээгээр аялна. Уг аялал нь найман цуврал нэвтрүүлэг болж үзэгч бидэнд хүрэх юм байна. Түүнчлэн тэмээн соёл, тэмээн жин, тэмээн аяллын тухай баримтат кино бэлтгэн, “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээх аж.

Дээрх реалити шоу нь энэ удаад дотооддоо болох бол ирэх жилүүдэд гадаадын улс орнуудаас жуулчин, сонирхогчид нэгдэнэ гэж үзэж буйгаа зохион байгуулагчид онцоллоо.

Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Э.Бат-Үүл: Тонуулчдын бослого ба арчаагүй төр!

06/22/2026

МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

06/21/2026

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.