Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025

    Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    06/17/2025

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Тэтгэврийн шинэчлэлийн тухай хууль батлагдахгүй байх нь улс төрчдөд ашигтай юу?
Нийгэм

Тэтгэврийн шинэчлэлийн тухай хууль батлагдахгүй байх нь улс төрчдөд ашигтай юу?

coolBy cool10/29/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Тэтгэврийн шинэчлэлийн тухай хууль батлагдахгүй байх нь улс төрчдөд ашигтай юу?

Энэ сэдвийг ярилцахаасаа өмнө нэгэн жишээг дурдъя. 2016 оны зун нэр бүхий УИХ-ын гишүүн нас барсан иргэдийн тэтгэврийг завшсан гэх мэдээлэл гарч байсан. Уг мэдээллийг ташаа мэдээлэл хэмээн олон нийтийн сүлжээгээр цацсан хэдий ч яг юу болоод өнгөрөв гэдгийг ард иргэд бид мэдэж чадаагүй. Гэвч бүх шатандаа авилга хээл хахуульд баригдсан энэ улсад хамгийн их хохирч буй иргэд нь тэтгэврийн насны болон хожмын өдөр тэтгэвэрт гарах иргэд бид юм. Тэтгэврийн шинэчлэл хийж, эдийн засгаа өөдлүүлж чадаагүй улс төрчид тэрхүү алдаагаа залруулж чадаагүйдээ буянтан болж харагдах гэж тэтгэврийн зээл тэглэж байсан цаг саяхан.Тэгвэл зээлийг тэглэсэн мөнгөний эх үүсвэр нь яг юу байв? Дахиад л нийгмийн даатгал төлөгчид бидний мөнгө үү? Эсвэл нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгөх байсан бүтээн байгуулалтын мөнгө үү? Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл дэмжигдсэнээр төрийн үйл ажиллагаанд хяналт тавигдахын хажуугаар, нас барсны дараа иргэдийн хувийн тэтгэврийн сангийн бүх хуримтлал өвлөгдөн үлдэнэ. Тэгэхээр тэтгэврийн даатгалын 17 хувийн шимтгэлийн 4 хувь нь улс төрчдөд хүртээлгүй болж байна гэсэн үг.

Монгол улсад тэтгэвэрт гарах насыг хуулинд эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас гэж заасан байдаг. Гэтэл монгол хүний дундаж наслалт 69, их сургуулиа төгсөөд ажилд орох нас 20-22 нас. Тэгэхээр бид 35 орчим жил улсад сар бүр цалингаасаа 17 хувийг суутгуулан ажилладаг ч тэтгэвэрт гараад дунджаар 11 жил амьдарна. 35 орчим жил ажиллан, даатгал төлж амьдарсан ч тэтгэвэрт гараад улсаас авах мөнгө өчүүхэн төдий. Гэр бүлээ, үр хүүхдээ, ач зээгээ хүндрэлд оруулахгүй, ядахдаа өөрийгөө аваад явахын тулд тэд гавьяаныхаа амралтад гарсан ч ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Гэсэн ч тэтгэврийн насны иргэд ядуу хэвээр. Нөгөө талаас улсын тэтгэврийн сангийн алдагдал жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тэтгэврийн сан хэзээ 500 тэрбум төгрөгийн алдагдлаасаа гарч ашигтай ажиллах вэ? Хэзээ бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц тэтгэвэр авдаг болох юм бэ? Хэзээг хүртэл ирээдүйгээ улс төрчдөд даатган ядуу амьдарсаар байх вэ?

Т.Энхриймаа

 

Нийтлэлчид Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.