Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Хүүхэд төрүүлж, өсгөхдөө зардлаа тооцож сураарай
Фото

Хүүхэд төрүүлж, өсгөхдөө зардлаа тооцож сураарай

coolBy cool11/02/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Хүүхэд хүнстэйгээ ирдэг” гэж Монголчууд хэлэх дуртай. Үнэндээ бодит байдал дээр хүүхэд өсгөх зардлыг тооцоолохоос эмээдэгтээ, өөрсдийнхөө сэтгэлийг тайвшруулахыг хүссэндээ тэгдэг байх.
Хүүхэд өсгөх нь амьдралын хамгийн аз жаргал болгодог хэдий ч хариуцлага давхар үүрүүлдэг. Үүнийг ярих мөчид санхүүгийн хувьд ч сэтгэл санааны хувьд бэлэн байдаг гэр бүл хэр олон бол.


Хүүхэд өсгөхөд гарах зардлын тооцоо одоогоор Монголд алга. 2019 оны байдлаар 20-39 насны залуус Монгол улсын хүн амын 34 хувийг эзэлж байна. “Залуучуудын орон” гэх тодотголтой манай улсад сүүлийн 7 жилийн дунджаар жилд 75 мянган үрс шинээр мэндэлж байна.
Өлгий, живх, хоол хүнс, цэцэрлэг гээд сургуульд орох хүртэл хүүхдэд хэдий хэмжээний зардал гардаг тухай та бодож байсан уу. Наанадаж хувийн цэцэрлэгт 250 мянгаар нэг настай хүүхдээ явуулъя гэж бодоход 6 нас хүртэлх нийт 11 сая орчим төгрөг хэрэг болно. Ингээд харахад хүүхэдтэй болох зардал нь жирэмсний хяналтын үеийн зардлаас эхлээд л хүүхэд төрөх, асрах, боловсрох гээд олон зардал гардгийг харуулна.
Нэг жишээ татъя. Хоёулаа оюутан байхдаа хүүхэдтэй болсон залуухан эцэг, эх хүүхэддээ хүүхдийн тэжээл (эхийн сүү орлуулагч) авч өгөхийн тулд байдаг бүх зүйлээ ломбардад тавьсан тухайгаа ярьж байв. Энэ гэр бүлийн тухайд ээж нь сүү муутай учраас ийм хүнд байдалд орсон гэж байлаа. Гэвч хүүхэд өсгөхөд зөвхөн ээж сүүтэй байх нь хангалтгүй.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас хөгжиж буй орнуудад хүүхдэд өсгөх зардал жилд 900 орчим ам.доллар байдаг гэсэн тооцоог тэртээ 2005 онд гаргаж байжээ. Гэвч түүнээс хойш нийгэм цаг үе өөрчлөгдөж хүүхэд өсгөх зардал ихэссэн үү гэхээс багасаагүй.

Гэхдээ зарим хөгжингүй орнуудын хувьд хүүхэд өсгөх зардлын тухай нарийн тооцоо байдаг. Энэ нь ч гэр бүл төлөвлөлт, өрхийн санхүү зохицуулалтад эерэгээр нөлөөлдөг байна. Тухайлбал, АНУ-д хүүхэд өсгөх зардал дунджаар жилийн 14 мянган ам.доллар байдаг бол хүүхэд өсгөхөд зардал өндөртэй гэгддэг Австралид хүүхдийн эхний 6 жилийн зардал 131 мянган авсрали доллар буюу зуу орчим мянган ам.доллартай тэнцэж байна. Харин Японд хүүхэд өсгөхийн тулд зөвхөн эхний жилийн зардал 8,250 ам.доллар болдог аж. Улс бүрийн хүмүүсийн орлогын түвшин, амьдрах зардал өөр өөр учир хүүхэд өсгөх зардал ч мөн өөр байх нь гарцаагүй.

Филиппинд 5 нас хүртэл хүүхэд өсгөх зардал ойролцоогоор 600 мянган песо буюу 11 мянга орчим ам.доллар байдаг байна.

Нэг хүртэлх насанд хүүхдийн зардал хамгийн өндөрт тооцогддог. Харин Монголд энэ нь ямар бол. Хэрэв ажил эрхэлдэг ээж байгаад хүүхдээ нэг жил асарч байгаа бол мөн орж ирэх байсан цалингийн орлогыг тооцоолох нь зүйн хэрэг.

Та аав, ээж болохоор зэхэж байгаа бол Babycenter-ийн гаргасан эхний жилийн зардлын тооцоолуурыг ашиглах боломжтой.

Хэдийгээр Монголд хүүхдэд хэдий хэмжээний зардал гардаг тухай нарийн тооцоо байхгүй ч эцэг, эхчүүд санхүүгийн зардлаа урьдчилан төлөвлөж, нэмэлт зардлуудыг тооцох нь чухал. Тухайлбал, жирэмсэн үед болон хүүхдээ төрсний дараа үеийн нэмэлт зардалд:

Жирэмсний хувцас; нэмэлт витамин, эрүүл мэндийн үзлэгүүд,

Хүүхдийн ор;

Хүүхдийн тэрэг;

Хүүхдийн машины суудал;

Хүүхдийн хувцас;

Живх;

Сүү;

Хоол;

Витамин;

Хүүхэд харах үйлчилгээний хөлс;

Эмнэлгийн үзлэгийн зардал;

Тоглоом,

Цаашлаад цэцэрлэг, сургалт, сургуулийн төлбөр гэх мэт багтдаг байна. Тиймээс ч хэрэв та, танай гэр бүл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол хүүхдийнхээ ирээдүй, сайн сайхны төлөө заавал санхүүгийн төлөвлөлт хийж байгаарай.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.