Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Худгийн хөрөнгө завшсан гэх албан тушаалтнуудыг дахиад шүүхэд шилжүүлнэ
Мэдээ

Худгийн хөрөнгө завшсан гэх албан тушаалтнуудыг дахиад шүүхэд шилжүүлнэ

coolBy cool11/05/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Төрөөс мал аж ахуйн салбараа дэмжих бодлогын хүрээнд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор инженерийн хийцтэй худаг байгуулахаар ХХААХҮЯ-наас сонгон шалгаруулалт зарласан ч хөрөнгийг нь луйвардсан хэрэгт холбогдсон Н.Ломбохүү, Э.Балжинням нарт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт дахин үйлдэж шүүхэд шилжүүллээ.

Тэд худаг гаргах тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагатай нийлж төсвийн хөрөнгийг луйвардаж, завшсан, хоосон баримтаар төлбөрөө авч мөнгө угаасан нь шалгалтаар тогтоогдоод буй юм. Тодруулбал, Завхан аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын эрх бүхий албан тушаалтнууд болох дээрх хоёр хүн албан тушаалаа урвуулж, Завханмандал сумын нутагт инженерийн хийцтэй хоёр худаг барих тендерт шалгарсан компани ажлаа огт хийгээгүй байхад барилгыг хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн хэрэгт холбогдоод байгаа билээ. Тэдний эл үйлдлийн уршгаар ХХААХҮЯ-наас гүйцэтгэгч компанийн данс руу санхүүжилт хэмээн татвар төлөгчдийн төрдөө тушаасан 36 сая төгрөгийг шилжүүлж, улсын төсөвт хохирол учруулсан юм. Н.Ломбохүү, Э.Балжинням нар прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Завхан аймаг дахь Сум дундын шүүхэд өмнө нь нэг бус удаа шилжүүлсэн байдаг.

Харамсалтай нь, Завханы шүүх, прокурорын байгууллагынхан уг хэргийг шийдвэрлэхгүй, шалтгаангүйгээр удаашруулсаар, үл ялих шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байна. Хамгийн сүүлд гэхэд Завхан аймгийн Сум дундын шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн 2020 оны хоёрдугаар сард хэвээр нь баталжээ. Ингэснээр тус шүүхээс 3-4 удаа хэргийг буцаасан гэсэн үг. Ийнхүү үл ялих шалтгаанаар удаа дараа буцааж байгааг нэг нутаг усныхан бие биеэ таньдаг, шүүгч, прокуроруудтайгаа найз нөхөд болсон учраас зориуд хэрэг шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлж, хөөн хэлэлцэх хугацаа дуусгахыг санаархаж байж болзошгүй гэж хардах хүн олон.

Яллагдагч Н.Ломбохүү нь хэдхэн хоногийн өмнө болсон Цэцэн-Уул сумын ИТХ-д МАН-аас нэр дэвшээд ялагдсан бол Э.Балжинням нь нэр дэвшихээр бичиг баримтаа бүрдүүлсэн ч АТГ-аас эрүүгийн хэрэгт холбогдсон гэсэн лавлагаа орон нутагт нь хүргүүлсэн учраас нэр дэвшүүлээгүй гэнэ.

сонин хачин шүүх
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.