Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»НҮБ-аас хувийн хамгаалах хувцсаар хангахад дэмжлэг үзүүлнэ
Мэдээ

НҮБ-аас хувийн хамгаалах хувцсаар хангахад дэмжлэг үзүүлнэ

coolBy cool11/10/2020Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

МХЕГ-ын дарга Т.Гантулга Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикаватай уулзлаа. Уулзалтын эхэнд улсын ерөнхий байцаагч Т.Гантулга мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэр дундаа хилийн боомтод хийгдэж байгаа эрүүл мэндийн хяналт шалгалтын талаар танилцуулж мэдээлэл өгөв.

Түүнчлэн хил дээр ажиллаж буй албан хаагчдыг хүйтний улиралд шаардлага хангасан ажлын болон түр тусгаарлах байр, хувийн хамгаалах хувцсаар хангахад дэмжлэг үзүүлэх, улсын байцаагчдыг чадавхжуулах, мөн цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Каори Ишикава “Мэргэжлийн хяналтын байгууллагыг цар тахалтай нүүр тулж, тэргүүн эгнээнд ажилладаг байгууллага гэдгийг хилийн боомтуудаар томилолтоор ажиллах үеэрээ маш сайн мэдэрсэн” гээд хамтран ажиллах чиглэлүүдээр, тухайлбал өвлийн улиралд тохиромжтой хамгаалах хувцасаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэв. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага цар тахлын үед тэргүүн эгнээнд чухал үүрэг гүйцэтгэж ажилладаг талаар НҮБ-ын харьяа агентлагуудын нэгдсэн хуралдаанд танилцуулан хамтран ажиллахыг уриална гэдгээ онцлоод цаашид хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр НҮБ-ын Хүн амын сангаас Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдад нэг удаагийн хамгаалах хувцас, амны хаалт, нүдний хаалт болон гар халдваргүйжүүлэх уусмалыг буцалтгүй тусламжийн хүрээнд гардуулан өглөө.

МХЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.