Монгол улс өнөөдрөөс /2020.11.12/ эхлэн 5 хоногийн хугацаанд АНХ УДАА бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Өнөөдөр /2020.11.12/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 багийн иргэн 74 настай эмэгтэйд коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрч, коронавирусийн 2 удаагийн шинжилгээний хариу эерэг гарчээ.
Тиймээс Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос тус иргэнийг ХӨСҮТ-рүү яг одоо явуулж байгаа бөгөөд ахин лабораторийн шинжилгээг хийх гэж байгааг УОК-ийн 20 цагийн хурлын дараа эрүүл мэндийн сайд Мөнхсайхан хэллээ.
Мөн тухайн айлыг тусгаарлалтанд авсан байна. Яг одоо уг асуудлаар тус аймгийн онцгой комисс хуралдаж байгаа бол Засгийн газрын ордонд мөн УОК хуралдаж байна.