Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах эсэх асуудлаар өнөөдөр Улсын онцгой комисс 2 цагт хуралдсан. Бэлэн байдлын зэргийг дахин 14 хоногоор сунгах саналыг Онцгой комиссоос гаргаад байсан юм.
Тэгвэл энэ асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлын хугацааг 14 хоногоор сунгах шийдвэрийг гаргасан байна.
Өнөөдрийн байдлаар манай улс дотооддоо халдвар авсан 19 тохиолдол гараад байгаа юм.
УБ хотод 9 тохиолдол
ХӨСҮТ-ийн эмч, сувилагч-7 тохиолдол
Сэлэнгэ аймгийн 3 тохиолдол