Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Сэлэнгэд батлагдсан тохиолдлын нэг хавьтал, Энхсаран сувиллын ажилтан болон Будапештээс ирсэн иргэнээс COVID-19 илэрсэн”
Мэдээ

“Сэлэнгэд батлагдсан тохиолдлын нэг хавьтал, Энхсаран сувиллын ажилтан болон Будапештээс ирсэн иргэнээс COVID-19 илэрсэн”

coolBy cool11/16/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны 11 дүгээр сарын 15-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь салбарт лабораторид нийт 1818 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Харин 1815 хүний шинжилгээний хариу СӨРӨГ буюу коронавирусийн халдвар илрээгүй” гэв.

Коронавирусийн халдвар шинээр илэрсэн тохиолдлууд:
10 сарын 26-нд Будапештээс ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс
Энхсаран сувилалд үйлчлэгчээр ажилладаг нэг хүний шинжилгээнээс
Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын хавьтлын шинжилгээнээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Ингэснээр Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол ДӨРӨВ болж байна.
Коронавирус илрүүлэх шинжилгээний хариунууд:
11 дүгээр сарын 3-нд Сөүлээс ирсэн 172 хүний шинжилгээ
10 дугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 70 хүний шинжилгээ
Дорнод аймаг хяналт тандалтын зорилгоор авсан 67 хүний шинжилгээ
Дархан-Уул аймагт хяналт тандалтын зорилгоор цуглуулсан 138 хүний шинжилгээ болон
Сайн дурын шинжилгээнд хамрагдсан 52 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй.
Тандалт 111 сорьцод шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Үүнд нийслэлийн дүүргүүд, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Өмнөговь аймгаас сорьц цуглуулсан.
ХӨСҮТ тусгаарлагдсан 10 эмч, нэг ажилтнаас шинжилгээ авахад мөн СӨРӨГ гарсан.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улаанбаатар хотод бүртгэгдсэн кластер халдварын ойрын хавьтал 107 хүнд, хоёрдогч хавьтал 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Тухайн голомтод нийт есөн тохиолдол бий. Батлагдсан тохиолдлуудын хавьтлын анхан болон хоёрдогч шинжилгээг нийтдээ 2,753 хүнд хийгээд байна.

ЗӨСҮТ-ийн лабораторид хоёрдогч хавьтлаас 11 цэгт сорьц цуглуулан шинжилж байгаа. Тодруулбал, 909 хүний шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Одоогоор Монгол Улсад батлагдсан тохиолдол 431 болсон. Үүнээс эдгэрсэн 328 , сувиллын ажиглалтад 16, гэрийн ажиглалт 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан 6 хүн байна.

ХӨСҮТ-д 97 хүн эмчлүүлж байгаагаас нь

хүнд-2

хүндэвтэр-20

хөнгөн 75 хүн байна” гэлээ.

ХӨСҮТ-д ажиглалт тандалт, эмчилгээнд нийт 165 хүн байгаа аж.

үйл явдал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.