Хэнтий аймагт сэжигтэй тохиолдол илэрч, 14 хоног хөл хорио тогтоосон болохыг Хэнтий аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Улаанбаатар хотоос тус аймагт хүрсэн иргэний PCR шинжилгээний эхний хариу эерэг гарсан байна. 24 цагийн дараа PCR шинжилгээний хариу дахин гарах бөгөөд тухайн иргэний дамжин өнгөрсөн чиглэл тодорхой болох юм байна.