Нялх хүүхдээ тагтан дээрээ агаарлуулж болно
Короновирус илэрсэнтэй холбогдуулан манай улс анх удаа хатуу хөл хорио тогтоогоод буй. Үүнтэй холбогдуулан, нялх хүүхэдтэй хүмүүст хүүхдээ агаарлуулах боломжгүй болоод буй.
Тухайлбал, сүүлийн үед цахим хуудсаар хүүхэд нь хөлөрсөн, толгой нь их хэмжээгээр халсан гэх мэт хүчилтөрөгч, агаар дутагдлын шинж тэмдэг бүхий постууд ихээхэн “урсах” болов. Уг асуудалд ямар арга хэмжээ авах талаар албан эх сурвалжаас тодруулахад, “Гэр хорооллын иргэд хүүхдээ хашаан дотроо агаарлуулах боломжтой. Байрныхан гадагшаа гаралгүйгээр тагтан дээрээ агаарлуулах, гэрийнхээ дулааныг жигд хэмжээнд байлгаж агааржуулах, агааржуулагчаа ажлуулах хэрэгтэй. Мөн өрхийн эмнэлэгтээ хандаж, хүүхэддээ хэрэгтэй Д витаминыг нэмэлтээр өгөх ёстой” гэв.