Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2020.11.20
Мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2020.11.20

coolBy cool11/20/2020Updated:11/23/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.11.19-ний 06:00 цагаас 2020.11.20-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 177759 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 367 объектын 127777 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. Тухайлбал, Монголика амралтын газарт 90 м.кв талбайд, Намуун зочид буудалд 150м.кв талбайд голомтын халдваргүйтгэлийг ЗӨСҮТ хийсэнд хяналт тавив. Улсын хэмжээнд халдваргүйжүүлэлт хийх эрх бүхий 68 аж ахуйн нэгжийн 87 эрүүл ахуйч, 164 ариутгагч ажиллаж байна.

ОНЦЛОХ: Багахангай өртөө болон ойр орчмын 4800м2 талбай, Багануур зангилааны 5 обьектын 1356 м.кв талбайд хийгдсэн голомтын халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж, халдваргүйжүүлэх уусмалаас дээж авч шинжлэхэд стандартын шаардлага хангасан байна. Түүнчлэн Чойр өртөөний төв байрны 632 мкв талбайд хийгдсэн голомтын халдваргүйжүүлэлт, Дархан өртөөнд тээш олгох, явуулах агуулахын 300 м2 талбай, төмөрзамын зүтгүүрийн депогийн амрах байрны 500 м2 талбайд хийгдсэн голомтын халдваргүйжүүлэлт, Дорноговь аймгийн Айраг өртөөний дэд станц, холбоо, Сайншанд өртөө, замын 4-р анги, татах хэсэг, эчвот, БОС-3 анги, ТҮГ, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төв, цагдаагийн өрөө, хамгаалалтын анги, холбооны, цомог зөрлөг зэрэг нийт 4932 м2 талбайд хийгдсэн голомтын халдваргүйтгэлд хяналт тавин ажиллаж мэргэжил арга зүйгээр хангалаа.

Оюутны 19 дотуур байранд тандалт хийж 23 зөрчил илрүүлснээс 12-ыг нь газар дээр нь арилгуулжээ. Тухайлбал, оюутны байранд эмчгүй, өрөө тасалгаа нь гэрэлтүүлэг, агааржуулалт хангалтгүй, тусгаарлах өрөөний цэвэрлэгээ муу, бэлэн байдал дутуу, оюутны байранд айлууд хамт түрээслэж байдаг, оюутнуудаар жижүүр хийлгэж халуун хэмжүүлсэн зэрэг зөрчил илэрчээ. Эдгээр 19 дотуур байрны 19217 м2 талбайд хийгдсэн халдваргүйтгэл хяналт тавьж, 208 оюутанд халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгчээ.

Нийтийн зорчигч тээврийн гурван компанийн 85 автобусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд тандалт хийж цэвэрлэгээ дутуу хийгдсэн, жолооч нарыг хамгаалах хувцсаар бүрэн хангаагүй, жолоочийн бүхээгийн тусгаарласан хаалт хийгээгүй зөрчлийг арилгуулах үүрэг өгч гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 38 эмнэлэгт хийж 29 зөвлөмж хүргүүллээ. Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусын халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношилгоо хийгдэж буй цэгүүдэд хяналт, шалгалт хийж зарим эмнэлэгт сэжигтэй тохиолдлыг тусгаарлах нөхцлийг хангаагүй, эм, хэрэгслийн нөөц хангалтгүй байсан тул бэлэн байдлыг хангуулах үүрэг даалгавар өгөв.

УНДНЫ УС ХАНГАМЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖ: Ахуйн болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн зургаан байгууллагад хяналт хийж илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан 6 удаагийн дээж авч, 36 ундны усны эх үүсвэр, ус түгээх байруудад эрүүл ахуйн хяналт шалгалт хийсэн байна. Иргэдийг хүн хооронд зай барьж маск, бээлийтэй үйлчлүүлэх, ус түгээгчдийг иргэдэд шаардлага тавьж үйлчлэх, ус түгээх байр, ус түгээх хоолойн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийхийг зөвлөсөн байна.

ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 864 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавихад үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халууныг хэмжсэн бүртгэл хөдлөөгүй, халуун хэмжигчгүй, зай барих нөхцөл бүрдүүлээгүй, угаалга цэвэрлэгээ хангалтгүй, нөөц бүрдүүлээгүй зөрчил илэрсэн байна. Иймд зөрчлийг арилгуулах зөвлөмж өгчээ.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ГААЛИЙН ХЯНАЛТ: Улсын хилээр орсон нийт 1699 тээврийн хэрэгсэл, хилээр гарсан 1721 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэн, тээврийн хэрэгслийн жолооч нарт эрүүл мэндийн хяналт тандалт хийж, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Тээврийн хэрэгслийн жолооч нарт халдварын шинж тэмдэггүй илрээгүй байна. Улаанбаатар хотын гүний 15 гаалийн хяналтын бүсэд 117 аж ахуйн нэгжийн 2533.9 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүн хяналт, шалгалтад хамрагдаж, 109 чингэлэг, 26 вагоны 25680 м2 талбайд хийсэн халдваргүйтгэлд хяналт тавьж ажиллалаа.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч 16 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт хийж хог хаягдлыг тээвэрлээгүй, зориулалтын бус газар хаясан зөрчлийн 77%-ийг арилгуулав. Хог хаягдал тээвэрлэх машин техникт өдөр бүр ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа ба ажилчид нэг удаагийн хувцас хэрэгсэлтэй ачилт хийж байна.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоогоор зохих зөвшөөрөлтэй 16 тээврийн хэрэгслээр 366.2 тн түүхий нүүрс нэвтэрч 5 тээврийн хэрэгслээр 155 тн түүхий нүүрс дамжин өнгөрсөн байна.

Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн шахмал түлш борлуулах 23 цэгийн түлшний нөөц, хангамж, үйрмэг хаягдал, савлагааны байдалд хяналт хийж зөвлөмж өгчээ. Таван толгой түлш ХХК-ийн баруун болон зүүн бүсийн үйлдвэрт 2427.015 тн шахмал түлш үйлдвэрлэж, 2104,35 тн-ыг борлуулалтад гаргасан байна.

МХЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.