Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2020.11.22
Мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2020.11.22

coolBy cool11/22/2020Updated:11/23/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.11.21-ний 06:00 цагаас 2020.11.22-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 187,603 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 54 объектын 20810 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

Тухайлбал, нийслэлийн хэмжээнд Багануур дүүргийн 2 аж ахуй нэгж, 7 хүнсний дэлгүүр, Сүхбаатар дүүргийн 6 аж ахуй нэгж, 3 хүнсний дэлгүүр, 5 өрх, Баянгол дүүргийн 1 хүнсний дэлгүүр, Сонгинохайрхан дүүргийн 6 аж ахуй нэгж, 6 хүнсний дэлгүүрт халдваргүйтгэл хийлгүүлсэн байдалд хяналт тавин ажиллалаа. Улсын хэмжээнд халдваргүйжүүлэлт хийх эрх бүхий 68 аж ахуйн нэгжийн 87 эрүүл ахуйч, 164 ариутгагч ажиллаж байна.

ОНЦЛОХ: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Астра вилла, Женерал таун хотхоны цэвэр усны нэг гүний худгийг лайдаж цэвэрлүүлэн, гурван усан сан, шугам хоолойг угааж халдваргүйжүүлэлт хийлгүүлж байна. Тус хотхоны оршин суугчдаас энэ сарын эхээр Мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлсэн гомдлын дагуу дээж авч лабораторид шинжлүүлэхэд нянгийн бохирдол стандартад заасан дээд хэмжээнээс их, болзолт эмгэгтөрөгч нян Протей илэрчээ. Иймд гүний худгийн усыг унд, ахуйд хэрэглэхгүй байхыг оршин суугчдад зөвлөж, “Баатар дулаан хан” ОСНААК-д гүний худаг, ус нөөцлөх сав болон цэвэр усны шугам сүлжээг шавхалт хийн цэвэрлэж, угааж халдваргүйжүүлэх талаар албан даалгавар өгсөн хэдий ч коронавируст халдвартай холбоотой үүссэн нөхцөл байдлын улмаас энэ ажил удааширсан. Иймд оршин суугчдыг өдөрт 2 удаа ундны цэвэр усаар хангах ажлыг УСУГ–тай хамтран зохион байгуулж, уржигдраас эхлэн худгийг лайдах, халдваргүйжүүлэх, усан санг угааж халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлэн, хяналт тавин ажиллаж байна. Халдваргүйжүүлэлт бүрэн хийгдсэний дараа ундны уснаас дахин дээж авч шинжилгээнд хамруулан стандартын шаардлага хангасан тохиолдолд оршин суугчдыг усаар хангах юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 8 эмнэлэгт хийж, зөвлөмж хүргүүллээ. Улаанбаатар хотод түргэвчилсэн оношилгоо хийгдэж буй цэгүүдэд тандалт, хяналт хийж байгаа бөгөөд шинээр нээгдсэн зарим цэгт шинжилгээ хийгдэж эхлээгүй байна.

УНДНЫ УС ХАНГАМЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖ: Ундны усны 7 эх үүсвэр, ус түгээх байруудад эрүүл ахуйн хяналт хийж 7 дээж аваад байна. Иргэдийг хүн хооронд зай барьж маск, бээлийтэй үйлчлүүлэх, ус түгээгчдийг иргэдэд шаардлага тавьж үйлчлэх, ус түгээх байр, ус түгээх хоолойн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийхийг зөвлөсөн.

ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 24 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавихад үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халууныг хэмжсэн бүртгэл хөдлөөгүй, халуун хэмжигчгүй, зай барих нөхцөл бүрдүүлээгүй, угаалга цэвэрлэгээ хангалтгүй, нөөц бүрдүүлээгүй зөрчил илэрч байна. Эдгээр аж ахуйн нэгжид зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ГААЛИЙН ХЯНАЛТ: Улсын хилээр орсон нийт 742 тээврийн хэрэгсэл, хилээр гарсан 479 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэн, тээврийн хэрэгслийн жолооч нарт эрүүл мэндийн хяналт тандалт хийж, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Тээврийн хэрэгслийн жолооч нарт халдварын шинж тэмдэггүй илрээгүй байна. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 331 чингэлэг, вагон, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 300 чингэлэг, вагонд хийгдсэн ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Улаанбаатар хотын гүний 15 гаалийн хяналтын бүсэд 8 аж ахуйн нэгжийн 198.6 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүн хяналт, шалгалтад хамрагдаж, 2593.5 м2 талбайд хийсэн халдваргүйтгэлд хяналт тавив.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч 203 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт хийж, зөвлөмж өглөө.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 288 цэгээр 2776 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 225 улсын байцаагч хяналт тавьж, зөвлөгөө өгсөн байна. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоогоор мал, мах, арьс шир ачсан нийт 27 тээврийн хэрэгсэлд мал эмнэлгийн байгууллагаас халдваргүйтгэл хийхэд хяналт тавин ажилласан. Зохих зөвшөөрөл бүхий 5 тээврийн хэрэгслээр 125.8 тн түүхий нүүрс дамжин өнгөрч, 11 тээврийн хэрэгслээр зөвшөөрөлтэй 411.7 тн түүхий нүүрс нэвтэрсэн байна.

МХЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.