44 хүүхэд төрүүлсэн ээж
Таны харж байгаа энэ бүсгүй бол Уганда улсын иргэн Мариам Набатанзи. Тэрбээр энэ жил 40 настай бөгөөд өдгөө 44 хүүхдээ ганцаараа өсгөж байгаа. Нөхөртэйгөө 12 настайдаа гэрлэж, түүнээс хойш нэг жилийн дараа анхны ихэр хүүхдээ төрүүлжээ.
Мариам Набатанзи
• таван удаа хоёр ихэр /10 хүүхэд/
• дөрвөн удаа гурван ихэр /12 хүүхэд/
• таван удаа дөрвөн ихэр /20 хүүхэд хүүхэд /төрүүлсэн.
• Харин гурван жилийн өмнө хоёр ихэр төрүүлсэн нь эндсэн байна.
Нөхөр нь түүнийг дөрвөн жилийн өмнө орхиж явсан бөгөөд өдгөө хүүхдүүдээ ганцаараа өсгөж байгаа. Том хүүхдүүд нь гэрийн ажилдаа тусалдаг ч бүхий л ачааллыг ээж нь үүрдэг байна.
Түүний хувьд хүүхдүүдээ өсгөхөд өдөрт 25 кг гурил хэрэглэдэг бөгөөд бүх төрлийн ажлыг голохгүйгээр хийдэг.
Мариам Набатанзи нийт 44 хүүхэд гаргасан тул дахиж хүүхэдтэй болохгүй байх арга хэмжээг авсан бөгөөд хүүхдүүдээ эрүүл, эсэн мэнд өсгөх чин зорилготой ажээ.
Орчуулсан А.Маша