Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Зорчих хөдөлгөөний системд яаран битгий бүртгүүлээрэй
Зөвөлгөө

Зорчих хөдөлгөөний системд яаран битгий бүртгүүлээрэй

coolBy cool11/25/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Зорчих хөдөлгөөний системд яаран битгий бүртгүүлээрэй

Нийслэлийн захиргаа болон Засгийн газраас ковидтой тэмцэх нэрийн дор иргэдийн хувийн өгөгдлийг их хэмжээгээр цуглуулах гэж буй нь өдөр ирэх бүр тодорхой болж байна.

Нийслэлийн Засаг даргын 2020.11.20-ны өдрийн захирамжаар

1.Бүх нийтийн байдлын зэрэгт шилжүүлсэн цаг хугацаанд коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний хүрээнд иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж хөдөлгөөний зураглалыг үнэн зөв гаргах үүднээс иргэний цахим үнэмлэхний QR кодыг ашиглан иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх системийг хэрэглээнд нэвтрүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газарт даалгаж,

2.Нийслэлийн гудамж, талбайд зорчиж байгаа иргэд болон төрийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийн зорчилтын мэдээллийг систем ашиглан бүртгэлжүүлж, нууцлалыг хадгалж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон байна.

Энэхүү иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх систем нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т заасан халдашгүй, чөлөөтэй байх эрх, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгөхийг хориглосон зохицуулалтыг зөрчих үр дагавартай байна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал, иргэн гамшгаас хамгаалах чиглэлээр гарсан заавар, зөвлөмж сахих, иргэний үнэмлэхээ биедээ авч явах үүрэг; “зайлшгүй шаардлагатай” үед иргэнээс мэдээлэл авах зохицуулалтыг энэ захирамжид иргэний хөдөлгөөнийг хянах, мөшгөх болгож хэрэглэсэн байна.

Үүнээс гадна Засгийн газрын хэвлэлийн албаны дарга 2020.11.21-ний өдрийн мэдээлэлдээ “Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Улсын онцгой комиссоос COVID-19-тэй үед хэрхэн зохицож амьдрах тал дээр IT-д суурилсан шийдлүүдийг боловсруулж байна. Тиймээс IT хяналтын системийг удахгүй буюу ирэх долоо хоногоос танилцуулна. Одоогоор QR код болон иргэдийн гар утсанд суурилсан нийт дөрвөн хувилбарыг хөгжүүлж байгаа” гэлээ. Энэ мэдээллийг ХХМТГ-ын дарга цахим хаягтаа баталгаажуулсан байна.

Энэ талаар бусад улсын туршлага юу байна вэ? олон улсад ямар стандарт, зөвлөмжийг баримталдаг вэ?

-Дээр дурдсантай төстэй системийг нэвтрүүлсэн ихэнх улсад нийтийн эрүүл мэндийг хамгаалахаас өөр зорилгоор буюу нөхцөл байдал өөрчлөгдсөн үед үргэлжлүүлэн хэрэглэх тохиолдол гарсаар байна.

-НҮБ-ын “Интернетийн засаглалын форум-2020″-д гаргасан тайланд дурдсанаар нийтийн эрүүл мэндийн төлөө иргэд хувийн өгөгдлөө хуваалцаж болох ч, тэдгээр өгөгдлийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай хэмжээнээс хэтэрсэн өгөгдөл цуглуулахгүй байх, цуглуулсан өгөгдлийг өөр зорилгоор ашиглахгүй байх, цаашид үргэлжлүүлэн иргэдийн хөдөлгөөн, үйл ажиллагааг мөрдөн тагнахад ашиглагдахгүй байх ёстой. Нийтийн сайн сайхны төлөө иргэдийн өгөгдлийг цуглуулахын тулд төр болон хувийн хэвшлийн зүгээс дээр дурдсан стандартыг мөрдөх хууль зүйн баталгааг бий болгох хэрэгтэй. Гэвч манайд Хувийн өгөгдлийг хамгаалах хуульгүй. Ийм хуультай болох хангалттай хугацаа өнгөрсөн. Миний мэдэхээр 2013 оноос хойш ийм хуулийн хэд хэдэн төсөл бэлтгэсэн, бэлэн байгаа.

– НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас 2020.05.13-ны өдөр гаргасан ковидтой холбоотой удирдамждаа хөл хорио дууссанаас хойш иргэдийн хувийн өгөгдлийг цуглуулж болохгүй гэсэн. Гэвч Засгийн газрын холбогдох албан тушаалтны мэдээлэлд дурдсанаар манайд хөл хорио 12-р сарын 1-нд дууссан ч бүх иргэний хувийн өгөгдлийг үргэлжлүүлж цуглуулж, хөдөлгөөнийг мөшгөхөөр байна.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11.1.1, 11.1.3-т зааснаар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх; энэ хуулийн 11.1.2-т заасан зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон байх ёстой.

Эрүүл мэндийн яамны мэдээллээр, 2020.11.21-ний өдрийн байдлаар ковид туссан иргэн, тэдгээрийн ойрын болон дам хавьтал болох нийт 110 мянга гаруй хүнийг олж, хөдөлгөөнд хяналт тавьсан, 30 мянга гаруй хүнийг тусгаарласан. Бүр 24–48 цагт багтаан хавьтлыг олдог, олж чаддаг. Гэтэл зөвхөн хавьтлаар хязгаарлахгүйгээр бүх иргэний зорчих хөдөлгөөнийг бүртгэж, хянана гэдэг бол “зайлшгүй байх”, “тохирсон байх” хууль зүйн үндэслэлийг хангахгүй байна.

Амьдралыг бүхэлд нь хөл хорионы нөхцөлөөр төсөөлмөөргүй байна.

Л.Галбаатар

байр суурь Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.