Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Түүхэн хүн “Ж.Батмөнх”
нийтлэлчид

Түүхэн хүн “Ж.Батмөнх”

coolНийтэлсэн: cool11/27/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, Жамбын Бтмөнх 1926 оны III сарын 10-нд Увс аймгийн Хяргам сумын нутагт малчин ардын гэрт төржээ.

Ж.Батмөнх 1939-1942 онд Увс аймгийн Хяргас сумын бага сургууль, 1942-1945 онд мөн аймгийн Улаангом хотыг бүрэн бус дунд сургууль, 1945-1947 онд МУИС-ийг төгсч эдийн засагчийн мэргэжилтэй болжээ. 1958-1961 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн Шинжлэх Ухааны Академид суралцаж эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан юм.

Ардын хувьсгалын жилүүдэд МАХН-ын хүмүүжүүлэн бойжуулсан ардын сэхээтний нэг төлөөлөгч нөхөр Ж.Батмөнх тус орны улсын ардын аж ахуй, соёлын янз бүрийн салбарт ажиллах залуу боловсон хүчнийг бэлтгэж хүмүүжүүлэх үйлст олон жилийн хөдөлмөрөө зориулсан тул 1972 онд түүнд профессор цол олгосон юм.

1951-1952 онд МУИС, УБДС-д 1952-1958 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд улс төр, эдийн засгийн ухааны тэнхимийн багш, орлогч захирал, 1962 онд Намын Төв Хороонд суртал нэвтрүүлэгч, 1962-1967 онд ЭЗДС-д тэнхимийн эрхлэгч, орлогч захирал, захирлаар 1967-1973 онд МУИС-ийн орлогч ректор, ректороор ажиллаж байв. Ийнхүү их дээд сургуулиудад удтал ажиллахдаа нөхөр Ж.Батмөнх оюутан, залуучууд болон шинэ залуу багш нарыг халамжлан хүмүүжүүлэх ажлыг ихэд анхаарч тэднийг эх оронч , интернационалч үзэлтэй, хөдөлмөрт социалист ёсоор ханддаг, иргэний үүргээ гүнээ ухамсарласан өндөр соёлтой, өргөн боловсролтой шилдэг боловсон хүчин болгоход хүч , авьяасаа дайчилж байв. Үүний зэрэгцээ нөхөр Ж.Батмөнх БНМАУ-ын социалист байгуулалтын эдийн засгийн зангилаа асуудлаар эрдэм шижилгээний олон бүтээл бичиж нийтлүүлжээ.

1973 оны VII сараас нөхөр Ж.Батмөнх МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр ажиллажээ. ЖБатмөнх 1974 оны V сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар томилогджээ.

1974 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн III чуулганаар Ж.Батмөнхийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргын өндөр албан тушаалд тохоон томилжээ.

Ж.Батмөнх МАХН-ын гишүүнд 1948 онд элссэн бөгөөд МАХН-ын XVI их хурлаар МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүнээр, МАХН-ын XVII их хурлаар Намын Төв Хорооны гишүүнээр, БНМАУ-ын Ардын Их Хурлыг сонгох найм, ес, арав дах удаагийн сонгуулиар БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогджээ.

Ж.Батмөнх 1974 оны зургадугаар сард Намын Төв Хорооны VIII бүгд хурлаар МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүнээр сонгогдсон юм.
МАХН-ын Төв Хороо, түүний Улс Төрийн Товчооны нэг гишүүний хувьд нөхөр Ж.Батмөнх манай намын улс төр, эдийн засгийн бодлогын чухал асуудлуудыг боловсруулж хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, улс орондоо соцализмын материал-техникийн бааз байгуулах, монгол зөвлөлтийн ард түмний эвдэршгүй найрамдал, соцалист хамтын нөхөрлөлийн орнуудтай тогтоосон БНМАУ-ын ах дүүгийн хэлхээ холбоог улам бэхжүүлэх, улс түмний энх тайван, найрамдлын үйлсийг бататгахад хүч, мэдлэгээ зориулан ажиллаж байгаа юм.

МАХН-ын гадаад улс төрийн бодлогыг хэрэгжүүлэх тэмцэлд Ж.Батмөнх идэвхитэй оролцож БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчдийг тэргүүлэх буюу бүрэлдэхүүнд нь багтаж ах дүү соцалист хэд хэдэн оронд айлчилсан юм.

Ж.Батмөнхийг БНМАУ-ын одон, медалиар хэд хэдэн удаа шагнасан бөгөөд 1976 онд тавин насных нь ойг тохиолдулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнажээ. Түүнчлэн ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар Улс түмний найрамдлын одонгоор шагнасан юм.

түүх
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.