БСШУСЯ-ны харьяа Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасан тул 2018 оны наймдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон түүнийг ажлаас нь чөлөөлжээ.
Харин түүний оронд тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Дохионы хэлний багш М.Сарантуяаг томилох тушаалыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гаргаж, энэ сарын 01-ний өдөр албан ёсоор ажлыг нь хүлээлцүүлсэн байна.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажлаа авсныхаа дараа “29 дүгээр сургуулийн захирлын ажлыг мэргэжлийн бус хүн хийж байгаа. Тэр хүнийг тун удахгүй ажлаас нь чөлөөлж, мэргэжлийн хүнийг томилно гэдгээ мэдэгдэж байсан” юм.
1 сэтгэгдэл
Hogiin nows olon boosiig zailuulsnd bayarlalaa