Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Энхсаран сувилал УОК-ынхны мөнгө угаах хэрэгсэл байв уу?
Сонин хачин

Энхсаран сувилал УОК-ынхны мөнгө угаах хэрэгсэл байв уу?

coolBy cool11/30/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол улсын Засгийн газар, УОК-ынхон өчигдөр хуралдаж нийслэл болон Архангай, Сэлэнгэ аймгуудад хөл хорионы хатуу дэглэмийг 10 хоногоор сунгасан.
Ингэхдээ эдийн засгийн нөхцөл байдлаа бодож нэр бүхий 18 салбарын үйл ажиллагааг маргааш буюу 12 дугаар сарын 1-нээс халдвар хамгаалалтын дэглэм дор хэвийн үргэлжлүүлэхээр болсныг УОК дарга, Шадар сайд Я.Содбаатар албан ёсоор мэдэгдсэн.


Эдгээр 18 салбар дотор арьс шир, ноос ноолуур, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар болсон нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм.
Манай улсад дээр салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийн эзэд нь БНХАУ-ын иргэд байдгыг хэн хүнгүй мэднэ. Гэтэл тэднийг дэмжиж, өөрийн иргэдийнхээ амьжиргааны өдрийн орлого, хувийн бизнес, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож байгаа нь иргэдийн дургүйг хүргэж байна. Иргэдийн зүгээс “Хятадуудыг дэмжээд өдрийн орлоготой иргэдээ хаялаа” гэх шүүмжлэлүүд сошиалд хүчтэй өрнөж байна.

Энхсаран сувилал УОК-ынхны мөнгө угаах хэрэгсэл байв уу?

Дотооддоо халдвар тараах эх үүсвэрийг тавьсан гэх “Энхсаран” сувилал хаагдаад 14 хонож байна. Энэ хугацаанд УОК-ынхон өөрсдийнхөө алдаа дутагдалыг нэгэн цагт ачааны хүндийг үүрэлцэж явсан тус сувилал руу хамаг буруугаа чихэж, өөрсдөө ард нь гэм зэмгүй мултран үлдээд байгааг хэлэх нь зүйтэй.

Хэрэв УОК төрийн сайн менежер гэдгээ харуулж, өөрийн үүрэг гүйцэтгэгч тусгаарлах байрууд, амралт, сувилал зочид буудлууддаа халдвар хамгаалалтын дэглэмийг чанд мөрдүүлж, байнгын хатуу хяналт шалгалттай байсан бол өнөөдөр иргэд бид короновирусээр өвдөхгүй байлаа.
Хэрэг явдал өрнөж, хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудалтай нүүр тулах энэ цаг үед эрх мэдэлтнүүд жинхэнэ нүүр царайгаа харуулж байна.

Тус сувилалд нийтийн халуун устай, паар нь гэнэт халаад, гэнэт хөрдөг хэмээн тусгаарлалтад байсан иргэд ярьж байна. Бүр өрөөгөөр нь хулгана гүйж байгаа бичлэг ч бий. Ийм газрыг яагаад сонгож, тусгаарлалт хийх болов гэх асуултад ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Анх “Энхсаран” сувиллыг анх нисэх онгоцны буудалдаа ойр, байгаль сайтай хэмээн сонгож, тусгаарлалт хийх болсон” хэмээн хэлсэн. Манай улсад өмнө нь энэ мэт онцгой үйл явдал болж байгаагүй учраас алдсан зүйл байж болно. Гэвч анхнаасаа халдвар хамгааллын дэглэм сахиулж байгаа газрыг сонгохдоо нийтийн халуун устай сувиллын газар сонгосон нь зүгээр нэг тохиол гэж хэлж боломгүй юм.
Шадар сайд Я.Содбаатар саяхан л “Хариуцлага тооцох цаг хугацаа гарах байх аа. Битгий улс төржүүл” хэмээн сэтгүүлчдийн амыг таглаад байсан. Тэгвэл тусгаарлалтын ажил анхнаасаа улс төр байсан юм биш үү хэмээн хардаж байна. Нийтийн халуун устай, хулгана зурам гүйсэн, халаалт нь шийдэгдээгүй, хоол ундны чанар муутай энэ газрыг сонгосон нь улс төр байсан юм биш үү… танил талдаа даваа боломж олгосон асуудал байсан юм биш байгаа гэж хардаж байна”.

Зарим эх сурвалжийн мэдээллээр УОК-ынхон “Энхсаран”-д орж ирсэн Хятадуудаа байрлуулдаг байсан гэх, мөн “арын хаалгаар” эх орондоо ирсэн иргэд, энд тэндээс татаастай иргэдээ хэл ам татлахгүй, олны анхааралд өртүүлэхгүйн тулд тусгаарладаг байсан гэх мэдээлэл байна. Уг мэдээллийн үнэн эсэхийг хууль хяналтынхан шалгаж байгаа.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.