Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    06/22/2026

    Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

    06/22/2026

    Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

    06/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон орон нутагт ажиллалаа
Мэдээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон орон нутагт ажиллалаа

Эрхэм админBy Эрхэм админ07/28/2020Updated:12/04/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛААУИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй албаны хүмүүс орон нутагт ажиллалаа. Дорноговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Нефть боловсруулах үйлдвэр болон Сайншанд хотын хоорондох авто болон төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын сүлжээний ажлууд дууссан. Одоогоор талбайн газар шорооны ажил хийгдэж байгаа юм байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

Монгол улсын газрын тосны нөөц 332 сая тонн гэсэн тооцоо гарсан. Энэ үзүүлэлтээрээ Монгол улс дэлхийд 33-т ордог гэсэн судалгаа ч байдаг юм байна. Нэн тэргүүнд шийдвэрлэх зорилтууд гэвэл, газрын тосны геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж ашиглалтын баталгаат нөөцийн хэмжээг өсгөх, мөн түүхий газрын тос дамжуулах хоолойн төслийн санхүүжилтийн асуудлыг онцгой анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.

Тус нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд саад учруулж буй ганц хүчин зүйл нь корона вирус болоод байгаа аж. Цар тахалтай холбоотойгоор гадны мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаа нь бүтээн байгуулалтын ажлыг удаашруулж байгааг үйлдвэрийн дарга Д.Алтанцэцэг хэллээ.
Нефть боловсруулах үйлдвэрийн ажлын явцтай танилцсаны дараагаар “Эрдэнэс – Тавантолгой” ХК-ийн санхүүжилтээр Монголын төмөр зам ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дагуух 30 км-ийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд байгаа талаар салбарын сайд тэмдэглэн хэлж байв. Энэхүү төмөр замаар жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсоноор уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тээвэрлэлтийн хэмжээ далайцтай нэмэгдэж улсын төсвийн орлого, эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулах юм.
Мөн орон нутгийн томилолтын 2 дахь өдөр Уул уурхайн сайд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, Гашуунсухайт боомт дээр Хил хамгаалах, Гааль, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудтай хийсэн уулзалтад оролцож нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар санал солилцов.
Сүүлчийн өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Эрдэнэс-Тавантолгой ХК, Энержи Ресурс, Орон нутгийн тавантолгойн уурхайнуудын үйл ажиллагаатай танилцаж, хөрс хуулалт, олборлолтын ажлын биелэлт, уулын ажлын технологи, тулгамдаж буй асуудлуудыг сонсож зөвлөгөө өгч, шийдвэрлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Э.Бат-Үүл: Тонуулчдын бослого ба арчаагүй төр!

06/22/2026

МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

06/21/2026

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.