Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Мэндчилгээ
Мэдээ

Мэндчилгээ

Эрхэм админBy Эрхэм админ08/03/2020Updated:12/04/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах шинэ зууны их бүтээн байгуулалт төмөр замыг барьж байгуулах их үйлсэд бидэнтэй санаа зорилго нэгдэн хамтран ажиллаж байгаа хамтран зүтгэгчид Та бүхэндээ Монгол Улсад Төмөр замын салбар үүсч хөгжсөний 82 жил, “Тавантолгой Төмөр зам” ХХК үүсгэн байгуулагдсаны 2 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнгөрсөн зуунд ахмад үеийнхэнийхээ бүтээн байгуулж, эх орноо Ази-Европтой холбосон хөгжлийн замыг өнөө үед бид улам өргөжүүлж, тэднийхээ үйл хэргийг үргэлжлүүлэн Та бид хамтдаа төмөр замын хөгжлийн хоёр дахь давалгааг амжилттай хэрэгжүүлж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байна.

Энэ бол Монгол Улсын сэргэн мандалтын их бүтээн байгуулалт, Монгол хүн бүрийг хөгжил дэвшил, сайн сайхан ирээдүйд урин дуудсан хөгжлийн зам байх болно.

Хэдхэн жилийн өмнө цаасан дээрх төсөл, бодол санаан дахь мөрөөдөл байсан энэ ажил өнөөдөр Монгол инженер, Монгол залуусын гараар бодит ажил хэрэг болж, эрдэнэс баялаг бялхсан эх сайхан нутгийнхаа тал дундуур зурайж, өдрөөс өдөрт хүрээгээ тэлэн өргөжиж, хурдаа авсан галт тэрэг мэт өртөөнөөс өртөөнд буухиалан хүрч улам бүр эрчээ нэмэн хурдалж байна.

“Тавантолгой төмөр зам” ХХК үүсгэн байгуулагдсан хоёр жилийн хугацааг амжилт бүтээл, хөгжил дэвшил, урам зориг, тэмүүлэлээр дүүрэн үдэж байна. Манай хамт олон богино хугацаанд бүрэлдэн төлөвшиж, компанийн засаглалыг амжилттай хэрэгжүүлэн, төсөв санхүү, материаллаг бааз, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр бэхжин үйл ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэн хөгжиж Тавантолгой-Зүүнбаянгийн төсөлд захиалагчийн хяналт, зөвлөх үйлчилгээг үзүүлж, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хариуцан хэрэгжүүлж байна.

Бидний энэ амжилт бол эх орноо хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэл, зорилго тэмүүлэлтэй биднийг дэмжигч, хамтран ажиллагч байгууллага, аж ахуйн нэгжүүд, мянга мянган ажил хэрэгч хүмүүсийн бидэнд хүлээлгэсэн итгэл, харилцан итгэлцсэн хамтын үйл ажиллагааны үр дүн гэдгийг цохон тэмдэглэе.

Эх орны хөгжилд мөр зэрэгцэн хамтран зүтгэж буй Зэвсэгт Хүчний Жанжин штаб, “Улаанбаатар Төмөр зам” ХНН, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Монголын Төмөр зам” ТӨХК, “Бодь интернэшнл” ХХК, “Инкон” ХХК болон нийт төмөр замчиддаа халуун талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.УДААНЖАРГАЛ

Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.