Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

    06/22/2026

    Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

    06/22/2026

    Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

    06/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2020-2021 он Өмнөговь аймгийн хэмжээнд зарлагдлаа
Мэдээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2020-2021 он Өмнөговь аймгийн хэмжээнд зарлагдлаа

Эрхэм админBy Эрхэм админ08/25/2020Updated:12/04/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2020-2021” ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗАРЛАГДЛАА

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2020-2021 он/ Өмнөговь аймгийн хэмжээнд зарлалаа.
Хөтөлбөрийн зорилго 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Өмнөговь аймгийн оюутан, залуусыг Их дээд сургуульд суралцаж хүссэн мэргэжлээ эзэмшихэд дэмжлэг үзүүлээд зогсохгүй Монгол улсдаа болон дэлхийд танигдах бүтээлч, чадварлаг боловсон хүчин болоход дэмжлэг үзүүлэх.
Хөтөлбөрийн хамрах хүрээ 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 7 дахь жилдээ “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст, Билгэх, Цагаан-Овоо, Өгөөмөр багаас 30, Өмнөговь аймгийн хэмжээнд 30, нийт 60 оюутныг шалгаруулна.
Тэтгэлгийн хэмжээ
Тэтгэлгийн хэмжээ 1,000,000 /нэг сая/ төгрөг бөгөөд үүнээс ХХОАТ болох 10%-ийн татвар суутгагдана.
Тавигдах шаардлага
  1. Тэтгэлэгт хамрагдагч нь Өмнөговь аймгийн харьяалалтай байх;
  2. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 1,2,3,4-р курсын оюутан байх;
  3. Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх;
  4. 2020-2021 оны хичээлийн жилд 1-р курст элсэн суралцах оюутан бол ЕБС-ын боловсролын гэрчилгээний дундаж дүн 90%-иас дээш байх;
  5. Нэг өрхөөс нэг л оюутан хамрагдах хүсэлт гаргах;
  6. Урьд нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК–ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх;
  7. Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх;
  8. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн гишүүн байх.
Бүрдүүлэх материал
  1. Оршин суугаа газрын тодорхойлолт 1 хувь;
  2. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны дүнгийн тодорхойлолт. Голч дүн 2.8 болон түүнээс дээш байх;
  3. 1-р курст элсэн суралцах оюутан бол ЕБС-ийн гэрчилгээний хуулбар 1 хувь, их дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг болон элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбарыг тус тус ирүүлнэ;
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
  5. Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;
  6. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготойг батлах багийн Засаг даргын тодорхойлолт;
  7. “Орон нутгийн хөгжилд уул уурхайн оролцоо” эсвэл “Уул уурхайн хөгжилд бидний оролцоо” сэдэвт эссе /500-аас дээш үгтэй/.
Материал хүлээн авах
Материалыг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Цогтцэций сумын Засаг Даргын Тамгын газарт хүлээн авна.
Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү.
Шалгаруулалтын дүн зарлах
Батламж олгох өдрийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Цогтцэций сумын Засаг Даргын Тамгын газарт болон шалгарсан оюутнуудад мэдэгдэнэ.
Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Э.Бат-Үүл: Тонуулчдын бослого ба арчаагүй төр!

06/22/2026

МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

06/21/2026

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.