Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

    06/16/2026

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Ирэх өвөл утааг 80 хүртэлх хувиар бууруулна
Мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Ирэх өвөл утааг 80 хүртэлх хувиар бууруулна

Эрхэм админBy Эрхэм админ09/09/2020Updated:12/04/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: ИРЭХ ӨВӨЛ УТААГ 80 ХҮРТЭЛХ ХУВИАР БУУРУУЛНА
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: ИРЭХ ӨВӨЛ УТААГ 80 ХҮРТЭЛХ ХУВИАР БУУРУУЛНА

Эх сурвалж: Сайн түлш
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Улаанбаатар хотын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй албаны хүмүүс “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажилтай танилцлаа.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 13 шугамтай, жилд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор зургаан шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллана. Нийслэлийн зургаан дүүргийн 71 агуулах болон үйлдвэрт 73 мянга гаруй тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн. Харин мидлинг буюу түүхий эдийн нөөц дундын агуулахад 386 мянган тонн, баруун бүсийн үйлдвэрт 32 мянга, зүүн бүсийнхэд 2000 тонн болжээ. “Шахмал түлшний борлуулалтын цэгийн тоо өнгөрсөн онд 400 байсан бол энэ жил 1000 болгоно. Мөн 500 өрхийн дунд нэг байсан цэгийг энэ жил 200 өрхөд нэг байхаар тооцоолж 11 бааз, 550 савлагч ажиллуулна” гэж “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав. Тус компани мөн угаарын хийн хордлогод өртөхөөс сэргийлэх, зуухны стандарт, зөв галлагаа хийхтэй холбоотой сургалт, сурталчилгаа, мэдээллийг иргэдэд хүргэж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх баруун бүсийн үйлдвэртэй танилцах үеэрээ тухайн үйлдвэрт шинээр ашиглалтад оруулж байгаа зарлан мэдээллэх төв болон үйлдвэрийн автоматжуулалтын удирдлагын системийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Мөн зарлан мэдээллэх төвөөр компанийн нийт ажилчдад мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ.
Засгийн газрын 2020 оны 35 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд бүтээн байгуулалтын ажлын явц, үйлдвэрийн үндсэн барилга, тоног төхөөрөмжийн угсралт, газар доорх байгууламж, газын бойлер, агуулах, цахилгааны дэд станц, 150 ажилчны амрах байр, нийтийн халуун ус, хоолны газар зэргийн барилгын ажлын явцтай танилцав. Үйлдвэрийг ирэх 11 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд ажил 48 хувьтай байна.
“Тавантолгой түлш” компанийн хамт олон 2018 оноос хойш шахмал түлшний үйлдвэрлэлт, тээвэрлэлт, борлуулалт, нийлүүлэлтийг хариуцан ажиллаж агаарын бохирдлыг 50 хувь бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэв. Зүүн бүс дэх үйлдвэрийг ашиглалтад оруулснаар агаарын бохирдол 80 хувь буурна, цаашид 2400 гаруй уурын зуухыг сайжруулсан шахмал түлшээр хангах, агаарын чанарын бүсэд орох хороо, дүүргийн тоог нэмэх зэргээр цогц арга хэмжээ авах гэж байгаа тухай хэлэв. Мөн Засгийн газрын зорилтыг дэмжиж сайжруулсан шахмал түлш хэрэглэн агаарын бохирдлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулж байгаа иргэдэд талархал илэрхийллээ.
Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.