Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2020.12.07
Мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2020.12.07

coolBy cool12/07/2020Updated:12/08/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.12.06-ны 06:00 цагаас 2020.12.07-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 31,345 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 19 объектын 11,646 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

Мөн хот хоорондын болон хот доторх нийтийн тээврийн 514 автомашин, зорчигч үйлчилгээний 7 төвийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавьсан байна.

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Нийслэл болон Орхон, Дархан-Уул, Архангай, Сэлэнгэ аймагт тусгаарлан ажиглах 49 байранд 1,489 иргэн байна.

ОНЦЛОХ: Орон нутаг руу нисч буй зорчигчдод Буянт-Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаас биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна. Энэ сарын 03-ны өдрөөс эхэлсэн орон нутгийн нислэгээр нийт 10 онгоцоор 508 зорчигч зорчоод байна. Эрүүл мэндийн тандалт хийх явцад зарим зорчигчийн шинжилгээний хариу 119.мн цахим хуудсанд нийтлэгдээгүйгээс шалтгаалан 12 дугаар сарын 06-ны өдрийн нислэгүүд 2-4.5 цагаар хойшилж иргэдэд хүндрэл үүсгэсэн.

Мөн Буянт-Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын алба олон улсын карго нислэг үйлдэж буй агаарын хөлөг, ачаа тээшинд халдваргүйтгэл хийж байгаа бөгөөд 12 дугаар сарын 06-ны өдөр олон улсын ачаа тээвэрлэлт хийсэн гурван агаарын хөлгийн заал, ачаа тээшинд халдваргүйтгэл хийж, албан хаагчдын хамгаалах хувцас өмсөх, хэрэглэх, тайлах үеийн дэглэм, халдварын бүсийн дэглэмийг мөрдүүлэхэд хяналт тавьж халдваргүйтгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.

ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 216 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 164 тээврийн хэрэгсэл, 171 жолооч, хилээр гарсан 130 тээврийн хэрэгсэл, 350 жолооч, зорчигчид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 17 зүтгүүр, 235 вагон, чингэлэг, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 303 вагон, чингэлэг болон Сүхбаатар төмөр замын зангилааны 74 өрөө, 3 танхимд халдваргүйтгэл хийхэд хяналт тавин ажилласан.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 10 аж ахуйн нэгжийн 534.9 тн бодис, бараа, түүхий эд бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдаж, 3 тээврийн хэрэгсэлд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: 115 аж ахуйн нэгж байгууллагын ахуйн хог хаягдал цуглуулалт, зайлуулалтад хяналт тавьж, зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох “Элемент” ХХК, “Элемент медикал” ХХК-д 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 23 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 8 тусгаарлан ажиглах байр, 47 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас нийт 3164 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Хог хаягдлын бүтцээр авч үзвэл эрүүл мэндийн байгууллагаас 3164 кг /хурц үзүүртэй 81.2 кг, эмгэг хог 91.4 кг, бусад халдвартай 4309.2 кг/ тусгаарлах байрнаас 1783.8 кг, PCR шинжилгээний 806.7 кг, онгоц, карго ачаа тээврийн 39.3 кг хог хаягдал цуглуулжээ. Цуглуулсан 3164 кг хогийг устгаснаас 965.3 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1998.7 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 264 цэгээр 5,952 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, 19,429 иргэнд зөвлөгөө өгсөн байна.

Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор 1045 тээврийн хэрэгсэл, 2574 зорчигч орж, 1965 тээврийн хэрэгсэл, 7177 зорчигч орон нутаг руу гарсан байна. Мөн 84 тээврийн хэрэгслээр 3383.5 тн мидлинг, 11 тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөл бүхий 264.8 тн түүхий нүүрс нэвтэрч, 6 тээврийн хэрэгслээр 208.8 тн түүхий нүүрс дамжин өнгөрчээ.

Нийслэлд сайжруулсан шахмал түлшний үнийг бууруулсантай холбоотойгоор орон нутаг руу сайжруулсан түлшийг зөөвөрлөх зөрчил гарсаар байна. Тухайлбал, өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,750 кг буюу 70 шуудай сайжруулсан түлш зөөвөрлөснийг илрүүлэн буцаасан байна.

МХЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.