Өчигдөр буюу 2020 оны 12-р сарын 08-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд эхнэр нь нөхрөө галт зэвсгээр буудчих шиг боллоо” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг мэдээллийн дагуу шалгахад Монгол улсын иргэн 22 настай эрэгтэй Х.Б-ыг хамтран амьдрагч Ж.О нь нэг биш удаа буудаж хөнөөжээ.
Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар тэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар толгойн тус газар нь хоёр удаа буудсан гэх мэдээлэл байна.
Одоогоор хэргийг Булган аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд Ж.О-г саатуулаад байгаа ажээ.
Тиймээс иргэн бүр болзошгүй эрсдэлээс алхам тутамдаа сэргийлнэ үү.