Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ялагдлын дайтай ялалтыг Д.Сумъяабазар авлаа
Папарацци

Ялагдлын дайтай ялалтыг Д.Сумъяабазар авлаа

coolBy cool09/24/2018Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал хэдхэн хоногийн өмнө болов. Урьд өмнөх Бага хурлуудаас хамгийн нээлттэй, ардчилсан хурал болсон гэж хэлж болно.

Харин хурлын үр дүнд УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гуравхан саналын илүүгээр Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон нь гишүүдийнхээ гайхширлыг төрүүлсэн үйл явдал боллоо. Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболдтой шударгаар өрсөлдөөд гараад ирсэн бол өөр хэрэг. Хэрэв шударга өрсөлдөөн байсан бол хэлэх үг байхгүй. Гэвч Д.Сумъяабазар гишүүн эрх мэдлийн шуналд хэтэрхий гүн автагдсан гэдгээ сая харууллаа.

Хэсэг бүлэг залуу гишүүдийг дарвиулан хурлын эхлэлийг үймүүлж, цаадуул нь энгэр заамаа задгайлан бохь зажилж, орилж шүгэлдэж байгаа нь телевизийн дэлгэцээр орон даяар харагдсан. Төрсөн дүү асашёорюү Д.Дагвадорж нь ёс бус үгтэй зүйл сошиалаар цацаж өрсөлдөгчийг нь доромжилсон. Гэтэл Аса Д.Дагвадорж бол эгэл нэгэн биш, Төрийн тэргүүний дэргэд Япон Улсыг хариуцсан бие төлөөлөгчөөр ажилладаг хүн. Ийм хүн ахыгаа дарга болгохын төлөө нийгмийн сүлжээгээр ёс зүйгүй авирлаж таарамгүй.

Д.Сумъяабазар гишүүн аль хавраас л хариуцсан салбар, сонгогдсон тойргоосоо хальсан сэдэвтэй сонин сэтгүүлээр олныг “бөмбөгдөж” эхэлсний цаад утга нь нийслэлийн МАН-ыг гартаа авах гэсэн явдал гэж харах хүн цөөнгүй байсан. Тэр ч ёсоор болж “санааг нь амраалаа”.

Ерөөсөө түүний нүдэнд “Бирдийн нүдэнд далай харам” гэгчээр албан тушаал болгоныг эзэлж авах донтой болсон гэхэд хилсдэхгүй.

Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар гишүүн өөрийн дүү, асашёорюү Д.Дагвадоржийн нөлөөгөөр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаар лоббидуулан байж  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болсон нь нууц биш. Шунал нь түүгээр дуусалгүй нийслэлийн МАН-ын хороог сонирхох болсон.

УИХ-ын гишүүн М.Нямбаатараар өмнөө бамбай хийж, Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг жийрэг болгон өнгөрсөн хавар, зуны турш байсхийгээд л Тусгаар тогтнолын ордны өмнө жагсаж, цуглаж, Нийслэлийн МАН-ын хорооны хавиар бужигнаан хийж, түүндээ Баянзүрх, Баянгол дүүргийн зарим хүнийг ч оролцуулж, муу шантаажийн арга хэрэглэсээр сая санасандаа хүрсэн нь тэр.

Уг нь шударга өрсөлдөх гэсэн хүн бол үймээн бужигнаанаар бус, хийх ажил, дэвшүүлсэн хөтөлбөрөөрөө уралдах ёстой л доо.

Эндээс гарсан үр дүн гэвэл ерөөсөө л ялагдлын дайтай ялалтыг Д.Сумъяабазар гишүүн авч, АНУ-аас ирж буй МАН-ын дарга, Ерөнхий сайдаа угтан бэлэг барилаа.

Олон давхарласан албан тушаалын “дээл” нь түүнд тээр болохоос нэмэр болохгүй нь ойлгомжтой. Тус бүртээ 20-иос доошгүй мянган хүн амтай хороодтой, хөрс, агаарын бохирдлоор толгой цохиж яваа Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазар гишүүн өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд тойрогтоо гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл бараг хийсэнгүй. УИХ-ын 2016 оны сонгуулийг ямар өнгө төрхтэй угтсан, яг тэр хэвээрээ л тойргийн хэдэн хороод нь байж байгаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болоод юу бүтээв? Бензин шатахууны үнэ хэд дахиад өсчихлөө. Ирэх 10 дугаар сараас ОХУ шатахуун, дизель түлшний үнээ өсгөхөөр ярьж буйг албан тушаалд дуртай сайд мэдэж байгаа болов уу?

Д.Сумъяабазар сайдыг дараагийн албан тушаалдаа шунан дурлаж явах яг тэр үеэр ОХУ-ын Сангийн яамнаас 10 дугаар сараас шатахууны үнийг тонн тутамд 41 ам.доллараар, дизель түлшийг 91 ам.доллараар өсгөнө гэдгээ мэдэгджээ. Монголд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2500 төгрөгөөс даваад буй энэ үед шатахууны үнийн энэ өсөлт ямар цохилт болох вэ? Уг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд наад зах нь энэ цохилтоос сэргийлэх арга хэмжээ авч байх ёстойсон.

Уул уурхайгаа зохистой хөгжүүлж, үйлдвэр, аж ахуйн паркуудаа босгох, адгийн наад зах нь УИХ-д нэр эдвшиж сонгогдсон тойргийнхоо хороодын өнгө зүс, иргэдийн аж байдалд олигтой санаа тавиагүй байж бүхэл бүтэн Нийслэлийн МАН-ын хороог муугаар хэлбэл үймээн бужигнаанаар эзлэн авч байгаа хүнээс үр дүн гарна гэж бодоход хэцүү. Бас тэгээд нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад ч санаа тавина хэмээн үг хэлээд авсан. Шуналын хүсэл нь  хязгааргүй гэдгийг тэндээс харж болно.

Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг үг өнөөдөр Д.Сумъяабазар гишүүнд яг таарахаар болоод байна. Тун удахгүй УИХ-ын 2020 оны сонгуулийн кампанит ажил эхэлнэ. Түүнээс жилийн дараа МАН-ын 100 жилийн ой тохионо.

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин сууж буй нийслэл хотын МАН-ын хороо гэдэг тоглоом биш. Бүхэл бүтэн МАН-ын гишүүдийн мөн л тал хувь нь нийслэлд байгаа гэсэн үг. Энэ их хүчийг сонгогдсон тойрог шигээ, хариуцсан салбар шигээ алдаж асгаж орхивол сонгуульд ялна гэдэг сэрүүн зүүдтэй агаар нэг л болно. Д.Сумъяабазар гишүүн, сайд, даргын нүүрэн дээр 100 жилийн ойнхоо босгонд МАН сонгуульд ялагдвал хор хохирлыг нь хэн хүлээх вэ?

Ийм учраас л “Ялагдлын дайтай ялалтыг Д.Сумъяабазар авлаа” гэж байгаа юм. Үнэндээ “Даахгүй нохой булуу хураана” гэдгийг сая тэрбээр биеэрээ харуулчихав уу гэлтэй. Цол дагаж бяр гэдгээр одоо түүний тойргоо хөгжүүлж, салбараа мандуулж, намаа ялуулахын ид хавыг харах л үлдлээ.

улс төр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.