Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Сайд Х.Нямбаатарын “Улаан бал” ярилцлагын үеэр хэлсэн ХУДАЛ МЭДЭЭЛЛҮҮД
Нийгэм

Сайд Х.Нямбаатарын “Улаан бал” ярилцлагын үеэр хэлсэн ХУДАЛ МЭДЭЭЛЛҮҮД

coolBy cool12/16/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр NTV телевизийн “Улаан бал” ярилцлагад орж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар ярьлаа.

Худал мэдээлэл нийтэлсэн, түүнийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй нийгмийн сүлжээ ашиглагчдад хамааралтай гэх хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн талаарх сайд Х.Нямбаатар ярихдаа зарим эргэлзээтэй мэдээлэл өгсөн тул нягталлаа.

Х.Нямбаатар: Хэвлэлийн зөвлөлийг байгуулахдаа олон нийтийг бүрдүүлж чадаагүй. Одоо байгаа нь хэдхэн эздийн өмч – ХУДАЛ 

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь бие даасан гурван тусдаа бүлгээс бүрдсэн 45 гишүүнтэй. Бүлэг бүр нь эзэд, хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд болон эвсэл холбоодоос ижил тооны төлөөллөөс бүрддэг. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, гишүүд сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл нийтэд ил байдаг бөгөөд ЭНД-ээс үзэх боломжтой.

Х.Нямбаатар: ОХУ-д 3,000-аас дээш дагагчтай бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэж байна – ХУДАЛ

ОХУ-д 2014 оноос блог хөтлөгчдийг бүртгэх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн бөгөөд 3,000-аас дээш дагагчтай блог хөтлөгчдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ижилтгэн ойлгохоор болсон ч 2017 оны долдугаар сарын 29-ний өдрийн 276 тоот тогтоолоор блог хөтлөгчийн үйл ажиллагааг зохицуулах заалтыг хүчингүй болгож, тухайн оны наймдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөхөөр болсныг мэдээлж байв.

Х.Нямбаатар: Бүх телевизийн эзэмшигч нь улс төрчид – БҮГД БИШ

2019 оны байдлаар манай улсын хэмжээнд нийт 128 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний олон нийтийн телевиз болон арилжааны телевизүүдийн эзэмшлийн судалгаа байдаг хэдий ч хувийн өмчийнх эсэх талаар мэдээллийг агуулсан ч нарийвчилсан улс төрчийн хамааралтай эсэх бат ноттой мэдээлэл байхгүй байгаа юм. Гэхдээ Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлсэнчлэн бүх телевизийн эзэмшигч нь улс төрч гэдэг ташаа. Тухайлбал, Монгол телевиз “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатынх бол UBS телевиз Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжавын, NTV телевиз Шунхлай группийн мэдэлд байдаг. 

Нягталсан: Ц.Тамир 

Эх сурвалж: Фактчек.мн

Нийтлэлчид Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.