Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    06/17/2025

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Түрээсийн байранд амьдардаг тэрбумтан
Папарацци

Түрээсийн байранд амьдардаг тэрбумтан

coolBy cool12/16/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Duty Free”-г үүсгэн байгуулагч. 7.5 тэрбум доллар босгож чадсан мөртлөө өөрийн гэх унаагүй, эконом-классаар “нисдэг”, байр хөлсөлж амьдардаг. 15 долларын үнэтэй цаг зүүдэг тэр үрчгэр цамц өмсдөг. Ирланд гаралтай тэрбээр АНУ-ын Нью-Жерси муж улсад төрсөн, өдгөө 89 настай.


Ресторанд биш түргэн зуушны газар хооллохыг, үнэтэй дэлгүүр шагайлгүй жирийн л хүмүүсийн хэрэглэдэг зүйлсийг хэрэглэхийг, таксигаар биш метрогоор явахыг эрхэмлэдэг. Эдгээрээс харвал түүнийг дээд зэргийн нарийн, цент бүхнээ тоолсон харамч гэлтэй. Гэвч үгүй юм. Сүүлийн 40 гаруй жилд тэрбээр 6 тэрбум гаруй долларыг буяны үйлсэд хандивласан байна.


Тэдгээр их мөнгө боловсролын, эрүүл мэндийн, шинжлэх ухааны салбаруудад, Америк, Вьетнам, Австрали, Өмнөд Америк, Ирланд, Бермудын арлууд дахь өндөр настнуудыг асрах газруудад зориулагджээ. Чак Фини цаашид ч буян хийх бодолтой байгаа бөгөөд бүх хөрөнгөө тарааж дуусгах зорилготой байгаа гэнэ.


80 нас гарч яваа тэрбумтанд олонд танигдах бодол огтхон ч үгүй. Энэ гэгээн үйлсийг хийж эхэлсэн эхний 15 жилд мөнгөө тарааж байгааг нь хэн ч гадарлаагүй байна. Яваандаа нууц нь задарсан хэдий ч 2012 оныг дуустал ердөө 5 удаа л ярилцлага өгч байжээ.
Чак Фини гайхамшигтай хүн. Бизнесээ хамгийн бага алхмаас эхлүүлсэн ч хэдхэн жилийн дотор нийт 30-аад оронд тус бүр 200 ажилтантай компаниудыг босгож чадсан байна. Түүний орлого маш хурдтай өсөж эхэлсэн ба хөрөнгийнх нь дийлэнх хэсэг “The Atlantic Philanthropies” хэмээх буяны байгууллагынх нь данс руу шилждэг ажээ.
“Мөнгө хуримтлуулаад л байвал хуримтлагдаад л байдаг. Тэгвэл буяны үйлсэд зориулж, түүнээс бусдад тус хүрч байгааг мэдрэх тэр мэдрэмжээс авах таашаал л надад хамгаас үнэтэй” гэж Фини хэлсэн байдаг.


“Чак бол амьд явах хугацаандаа яаж буян үйлдэж болохыг биеэрээ үлгэрлэж яваа дээд зэргийн жишээ” хэмээн Билл Гэйтс тодорхойлжээ.

дэлхийд сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.