Боловсролын яамны ааштай аатай Төрийн нарийн даргаас УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн Б.Баярсайхан гишүүн Н.Учрал гишүүний нэрийг буруу бичиж алдаа гаргалаа.
Төрийн дээд байгууллагыг удирддаг хүн байтал хүний нэрийг буруу бичнэ гэдэг доромжлол тохуурхал мэт сэтгэгдлийг иргэдэд төрүүлж байна. Түүний бичсэн постны агуулга нь Н.Учрал гишүүнийг эвийлж хайрласан мэт боловч гаргасан алдаа нь доромжлол мэт харагдаж байгаа юм.
Эх орныхоо бодлогыг боловсруулдаг, мөн боловсролын байгууллагын удирдлага явсан хүнээс ийм алдаа гарна гэдэг байж боломгүй асуудал юм.