Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 100 гаруй сая төгрөгийг ажилгүй байсны тэтгэмжид зарцуулжээ
Гэмт хэрэг

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 100 гаруй сая төгрөгийг ажилгүй байсны тэтгэмжид зарцуулжээ

coolBy cool12/21/2020Updated:12/21/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 100 гаруй сая төгрөгийг ажилгүй байсны тэтгэмжид зарцуулжээ

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа. Тус хууль хэрэгжиж эхлээд бараг хоёр жил болж байх энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа хууль зөрчсөн болох нь тухайн дүүргийн шилэн дансны мэдээллээс харж болохоор байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулиар төрийн абан хаагчийг үндэслэлгүй халсан болох нь шүүхээр тогтоогдсон бол ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэхүйц мөнгийг халсан этгээд нь төлөхөөр болсон. Өмнө нь энэ мөнгийг татвар төлөгч та бидний мөнгөнөөс буюу улсын төсвөөс төлдөг байсан юм. Гэтэл хууль хэрэгжээд хоёр жил болох гэж байхад Сүхбаатар дүүргийнхэн хуулиа мэддэггүй юу эсвэл мэдэхгүй царайлахыг хүссэн үү? 100 гаруй сая төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжид өгсөн болохыг 2020 оны 03, 05, 07-р сарын шилэн дансны тодруулсан хэсгээс харж болохоор байна.

Эндээс мөнгөн дүнг бодоод үзвэл 100 гаруй сая төрөг болж байна. Энэ мөнгийг ажлаас халснаараа Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа эсвэл Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга нар гаргах ёстой. Үүнийг Төрийн албаны тухай хуульд

50 дугаар зүйл.Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих

50.1.Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.

50.2.Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана. Гэж заасан байгаа.

Ийм байхад Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа болон ЗДТГ-ын дарга нар хууль зөрчин төсвийн мөнгөөр ажилгүйдлийн хугацааны мөнгийг татвар төлөгч та бидний мөнгөнөөс өгсөн байгаа нь өөрөө хууль бус үйлдэл байж болзошгүй юм.

ЗДТГ-ын дарга нь ажлаас халсан бол ажилгүйдлийн тэтгэмжийг шилжүүлэхгүй байхад анхаарах эрх уг нь Х.Болормаад байгаа. Гэтэл ийнхүү төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа нь хэр зохимжтой үйлдэл вэ гэдэгт уншигч та дүгнэлт хийнэ биз ээ…

Бид энэ үйлдлийн талаар мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Төрийн албаны зөвлөл болон Сүхбаатар дүүргийн эрх бүхий албан тушаалтнаас тодруулан эргэж мэдээлэх болно.

Бэлтгэсэн А.Баярмаа

гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.