Шинэ үе хамтлагийн жүжигчин бүсгүйчүүд нэгнээ халуун усаар түлсэн явдал одоогоос 6 жилийн өмнө гарч байв. Олны танил бүсгүйчүүдийн асуудал шүүхээр шийдэгдэж, Д.Оюунтуул хохирогчоор татагдаж эрүүл мэнд гоо сайхнаараа хохирч, Г.Алдармаа торны цаана сууж байв.
Бүтэн жилийн турш түлэгдэлтээс болж өвдөж, шаналсан “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул түлэгдэлтээс үүсэх өвдөлт, зовиурыг давж гарсан. Тэгвэл тэрээр өөрийн түлэнхийн сорвио брэнд болгохоор зорьжээ.
Тэрээр нэгэн гоо сайхны эмнэлгийн рекламд түлэнхийн сорвио ил гарган цээж нүцгэлсэн байна.