Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

    07/19/2026

    Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

    07/19/2026

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Шүүхийн тухай хуулийг батлахад УИХ-ын гишүүд юуг санах ёстой бэ?!
Нийгэм

Шүүхийн тухай хуулийг батлахад УИХ-ын гишүүд юуг санах ёстой бэ?!

coolНийтэлсэн: cool12/22/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шүүхийн тухай хуулийг батлахад УИХ-ын гишүүд юуг санах ёстой бэ?!

Яг энэ цаг мөчид миний энэхүү бичсэн зүйлийг уншиж буй танд “Шүүхийн шинэтгэл”, “Шүүхийн тухай хууль” гэх мэт сэдэв хөндөх нь ямар ч сонирхолгүй байгаа байх.
Түүнийг маш сайн ойлгож байна. Бүгд л Ковид, Хорио гээд юун энэ тухай бодох, магадгүй зүгээр л нэг сонирхолгүй улс төржсөн мэт ч санагдаж байж магад.
Гэвч таныг энэ тухай бодож ч амжаагүй, магадгүй энэ асуудлыг бүрэн ойлгож эхлэх үед та шийдвэр гаргах хүрээнд нөлөөлөхөд аль хэдийнээ оройтсон байх болно!
Яг үнэндээ “Шүүхийн тухай хууль”-ийн шинэчлэл гэдэг зүйл хамгийн багадаа бидний дараагийн 10 жил, цаашлаад Улс орны маань ирээдүйд ч нөлөөлж мэдэх чухал асуудал.
Хэрэв энэ хуулийг үндсэн хуульд нийцүүлэн баталж чадахгүй бол “Өрсөлдөгчөө шүүхээр дамжуулан намнах”, “Бодит байдалд нийцэхгүй барьцаа (10 тэрбум төгрөг) шаардах”, “Бүрэн эрхтэй гишүүнийг хорих”, “Бусдад сануулга болгох гэж ял өгөх”, “Сонгуульд зориулан шийдвэр гаргах” зэрэг Шүүгчдийг удирдан, Хүссэнээ хийх хонгилын эзний санаархлыг бид зогсоож эс чадна!
Угтаа энэ мэт асуудал бидний ирээдүйг зүгээр л хулгайлж буй хэрэг.
Энэ үүднээс өнөөдөр бол УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг хийх (Хууль тогтоох үе шатны хувьд байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт хөндөөгүй асуудал цаашид огт яригдахгүй) цаашид “Шүүхийн тухай хууль”-ийн хувь заяаг шийдэх чухал өнөөдөр.
Иймд УИХ-ын гишүүд маань дараах зүйлсийг бүү мартаасай!
1) “Шүүгчийн хараат бус, Шүүх тогтолцооны бие даасан байдлыг хангаж, хуульчдаас шүүгчийн шилж олох” чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийг хараат бусаар байгуулах тогтолцоог сонгох!
2) 2019 оны Үндсэн хуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдсэн нэг чухал өөрчлөлт болох “Үндсэн хуулийн 33.4 дэх хэсэг дэх “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгох” гэх өөрчлөлт. Угтаа энэ өөрчлөлтөөр цаашид “Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх” үйл ажиллагаанд Ерөнхийлөгч оролцох боломжгүй болсон!
3) Шүүхийн ерөнхий зөвлөл цаашид “Хуульчдаас шүүгчийн шилж олох ажлыг хийх” ёстой. Нэгэнт үндсэн хуулиар энэ чиг үүргийг “ШЕЗ-д олгосон учир” шүүхийн мэргэжлийн хороо гэх дэд институц байх шаардлагагүй!
4) Шүүхийн сахилгын хороог бие даасан институц байлгах. Ингэхдээ гишүүдийг бүрдүүлэхдээ мөн л улс төрчдөөс хараат бус байх хамгийн боломжит хувилбарыг Үндсэн хуульд нийцүүлэн сонгох. Энэ институц сайн ажиллаж байж цаашид шүүгчийн хариуцлагатайгаар ажиллуулах хөшүүрэг бүрдэх ёстойг!
5) 1926 оноос элэлтэй, 1992 оны Үндсэн хуулиар дөнгөж бий болсон ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ захиргааны байгууллага бус гэдэх үзэл баримтлалыг бий болгох. Энэ нь ДЭЭД ШҮҮХ шүүхийн захиргааны дээд байгууллага байж, шүүх таслах бус харин Шүүгчдийн дарга, захиргааны босоо тогтолцоог төвлөрүүлэн шүүхийн дотоод хараат бус байдалд халддаг зохисгүй жишгийг халах!
6) Шүүхийн шинэтгэл нэрийн дор “Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүгчдийг хамгаалах тогтолцоог” орхигдуулахгүй байхыг би, та, бид бүхэн сануулах ёстой болов уу!

А.Бямбажаргал

улс төр шүүх
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.