НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН АНХААРАЛД‼
Иргэд та бүхэн 2020.12.16-ны өдрийн 06:30-07:30 цагийн хооронд Налайхаас Офицеруудын ордон, мөн өдрийн 16:10-17:00 цагийн хооронд Офицеруудын ордноос Налайх чиглэлд автобусаар зорчсон бол 99046019, 99094763 дугааруудад холбогдож, үнэн зөв мэдээллийг даруй өгөхийг хүсэж байна.
Цагдаагийн байгууллагаас автобусны камер шүүж иргэдийг таньж, тодруулж байгаа боловч зарим иргэд танигдахгүй байх, цаг хугацаа алдах магадлалтай тул энэхүү ажлыг эрчимжүүлэх зорилгоор эдгээр бүх зорчигч иргэдийг дээрх утсаар холбогдохыг анхааруулж байна.