Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Я.Содбаатар: Энхсаран сувилалд эрүүгийн хэрэг үүсгэн 10 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байна
Мэдээ

Я.Содбаатар: Энхсаран сувилалд эрүүгийн хэрэг үүсгэн 10 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байна

coolBy cool12/24/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын чуулганаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УОК-оос хариуцлагын асуудал ярих хэрэгтэй. Энхсаран, Баянзүрх дүүргийн эмнэлэг гээд алдаж л байдаг. Хариуцлага тооцмоор байна. УОК юу хийж хэрэгжүүлэх гэж байна вэ?” гэв.

Шадар сайд Я.Содбаатар “Анхны хоёр голомтыг сайн хумиж авсан. Өнөөдрийг хүртэл төмөр зам, Энхсаран, жолооч Д-ын голомтыг үндсэнд нь хумисан гэж тооцож байгаа. Сэлэнгэ аймгаас бусад газарт өвчин гараагүй 20 гаруй хонож байна. Үндсэн эдгээр голомтууд дарагдсан. Улаанбаатар хотод Баянзүрхээс эхтэй голомтыг хумих асуудал байгаа.

Дэлхийд вирусийг бүрэн зогсоосон тохиолдол ховор байна. Манай улс хүн амтай багатай учир цаг алдалгүй арга хэмжээ авбал голомтыг хумих боломжтой гэж дүгнэж байна. Энхсаран сувиллаас коронавирусийн голомт илэрсэн асуудлыг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. 10 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байна. Хуулийн байгууллага шалгаад явж байна.

Төмөр замын тэмцээнд өөр хүмүүс ирж оролцсон гэдгийг эрүүгийн цагдаа болон холбогдох байгууллагууд шалгаад үгүй юм байна гэдгийг тогтоосон
Төмөр замын голомт бол үйл ажиллагаанаас үүдэж гарсан тул хойшоо гарч байгаа бүх шугамуудаар биечилж харьцаж байсныг болиулсан. Есдүгээр сараас эхлээд онлайн байдлаар бичиг солилцож, биечлэн уулзахаас татгалзаж ирсэн. Төмөр замын тэмцээнд өөр хүмүүс ирж оролцсон гэдгийг эрүүгийн цагдаа болон холбогдох байгууллагууд шалгаад үгүй юм байна гэдгийг тогтоосон. Баянзүрх дүүрэгт гарсан асуудлаар эхний шалгалт хийж өнөөдөр хариуг сонсоно.

Баянзүрх дүүргийн тохиолдол бол эмнэлэгт хэвтэхээс өмнө арванхоёругаар сарын 7-ны өдөр шинжилгээ өгөхөд сөрөг гарч байжээ. Мөн арванхоёрдугаар сарын 11-ний өдөр эмнэлэгт хэвтэхдээ шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Харин арванхоёрдугаар сарын 16-ны өдөр эмчилгээний явцад шинжилгээ өгөхөд эерэг гарсан байна. Эх үүсвэр нь хаанаас вэ гэдгийг тогтоох чиглэлээр ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн эмнэлэг хувийн эмнэлэг учир халдвар хамгааллын дэглэмийг сахиулахгүй байснаар цааш тархах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Хариуцлага тооцох чиглэлээр арга хэмжээ авна. 14 хоногийн хугацаанд УОК хэд хэдэн чиглэлээр анхаарал хандуулж ажиллах гэж байна. Гарсан голомтын хүрээ зураглалыг зөв гаргах ажил хийнэ. БЗД-ийн 80 мянган хүнээс шинжилгээ авах ажил явагдаж байгаа. Улаанбаатар хотод эрт илрүүлэг маягаар томоохон шинжилгээ хийнэ.

10 чиглэлийн эрсдэлтэй байгаа бүлгүүд дээр давтамжтай шинжилгээ авах ажлыг эхлүүлсэн. Иргэдийн хувьд энэ үеэр халдвар хамгааллын дэглэмийг баримталж, гэртээ байхыг хүсэж байна” гэлээ.

ковид УОК
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.