Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Б.Баатархүү:Халдварт өвчин биднийг ялгахгүй тиймээс иргэн бүр хариуцлагатай байхыг уриалж байна
Мэдээ

Б.Баатархүү:Халдварт өвчин биднийг ялгахгүй тиймээс иргэн бүр хариуцлагатай байхыг уриалж байна

coolBy cool12/24/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү

Энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нийслэл хотод хөл хорио тогтоогоод байна. Нөхцөл байдал хэр байна вэ?

Монгол Улсын Засгийн газраас Нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 12 дугаар сарын 23-ны 06:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас Улаанбаатар цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлэн ажиллуулах тушаал гарч цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид болон ДХИС сонсогчид хорио цээрийн дэглэм сахиулах, нийслэлээс гарах, орох хяналтын цэгүүдэд 4000 орчим алба хаагчид машинт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд гарч буй хүндрэл, бэрхшээл байна уу?

Нийтлэг илэрч байгаа зөрчил нь иргэд өмнөх QR кодтой хөдөлгөөнд оролцох, мөн шинэчилсэн QR кодоо авсан хэдий ч зориулалтын бусаар хөдөлгөөнд оролцох, хүн тээвэрлэх, онцын шаардлагагүйгээр гэрээсээ гарч бүлэг, бөөгнөрөл үүсгэх зэрэг зөрчил гаргаж байна. Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн эхний өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид зөвшөөрөгдсөн 15 байгууллага, үйл ажиллагаанд хамааралгүй, зорилго тодорхойгүй 4907 иргэнийг гэрлүү нь буцааж, 3020 иргэнд амны хаалт хэрэглэх талаар сануулсан, эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагатай 900 иргэнийг эмнэлэг рүү явуулсан байна.. Хөл хорио тогтоож байгаа нь иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлын төлөө хийж байгаа ажил гэдгийг иргэн бүр ухамсарлаж, хариуцлагатай байхыг уриалж байна.

Хязгаарлалт тогтоосон хэдий ч замын хөдөлгөөний ачаалал урьдынх шиг буурахгүй байна. Энэ юутай холбоотой вэ?

Нийт 15 чиглэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоогүй бөгөөд эдгээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад тодорхой тоогоор НЗДТГ-аас QR код шинээр олгож байгаа гэтэл иргэд QR кодгүй хөдөлгөөнд оролцох, QR кодтой хэдий ч үндсэн чиглэлээсээ өөр зорилгоор хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байна. Халдварт өвчин та биднийг ялгахгүй тиймээс иргэд маань Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэн гэртээ байж, шаардлагатай тохиолдолд гэрээс гарч байгаа бол амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барьж оролцохыг уриалж байна.

Дараах 15 чиглэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй. Үүнд,

1. Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа

2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

4. Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

5. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт

6. Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ

7. Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа

8. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа

9. Банкны үйл ажиллагаа

10. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа

11. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа

12. Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа

13. Оршуулгын үйл ажиллагаа

14. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв

15. Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна.

ярилцлага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.