Дубайд хүний гараар бүтээсэн Хайр хэмээх хиймэл нуур байдаг. Романтик орчин бүхий тус нуурын үзэмж олон хүний анхаарлыг эрхгүй татдаг бөгөөд өдөр болон оройн үзэмж ийм гайхалтай ажээ.
2018 онд байгуулагдсан энэхүү романтик нуур Бурж Калифгаас 50 км-ийн зайд оршдог. Амарч суух сандал, шорлог хийх хэсэг, алхах, гүйх явган хүний замтай, дурсгалын зураг авхуулах самбар гээд бүхий л зүйл нь зүрхэн хэлбэртэй болохоор хосуудын хувьд аялахад хамгийн тохиромжтой газар юм. Хоногийн 24 цаг нээлттэй байдаг болохоор өдөр шөнийн аль ч цагт ирэх боломжтой.
Нуур бүхий цэцэрлэгт хүрээлэнд ирэхэд үнэ төлбөргүй. Нуурыг нэг бүтэн тойроход нэг цаг гаруй болдог.