Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Занабазарын музей нурахад ойрхон байна шүү !!! Худалдаа хөгжлийн банк, МХЕГ-ынхаан
Фото

Занабазарын музей нурахад ойрхон байна шүү !!! Худалдаа хөгжлийн банк, МХЕГ-ынхаан

coolBy cool09/28/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Аль ч улс үндэстэн өөрийн түүх, соёл уламжлал, ёс заншил, авъяас ур ухааныг илэрхийлсэн гайхамшигт өв дурсгалуудыг туурвин үлдээдэг. Нүүдэлчин амьдралын өвөрмөц онцлог, харь гүрнүүдийн халдлага дайралт,байгалийн гамшиг, соёлын өвийн хулгай дээрэм зэргээс болж, үе үеийн урчууд, авьяастан билэгтнүүдийн бүтээсэн олон үнэт дурсгал, алдагдсан, үрэгдсэн, устаж үгүй болсон хэдий ч, хойч үеийн үр сад болон дэлхийн олон үндэстнүүдийн өмнө дэлгэн үзүүлэхэд чамлахааргүй арвин их өв дурсгал, бидний үед хадгалагдан үлджээ. Тэр бүхний дээж, сор нь болсон 20,000 гаруй үнэт ховор үзмэр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй бөгөөд үзмэрийн танхимд дэлгэн тавьснаасаа хэд дахин олон тооны ховор нандин бүтээл тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа. Харамсалтай нь энэ музей хэзээ мөдгүй нурах гэж байна.  Учир нь Худалдаа хөгжлийн банкны албан байрны зориулалтаар барьж байгаа 30 орчим давхар барилга нь Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн байранд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Мөн Макс товер, Чингэлтэй дүүргийн 4-р хорооны оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг мэргэжлийн байгууллага дүгнэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Өмнөх нийтлэлийг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

МХЕГ болон архитектурчид Чингэлтэй дүүргийн 4-р хорооны тухайн газар нутагт Сэлбэ гол урсаж байсан чийгтэй, сийрэг хөрстэй болохоор ойр орчимд нь өндөр барилга барих юм бол ойр орчмын барилгын хөрсөнд суулт үүсэж, нурах эрсдэлтэй гэдгийг баталсаар байхад Худалдаа хөгжлийн банкныхан барилгын  ажлаа үргэлжлүүлж байна.

113 жилийн түүхтэй энэ барилга нь өөрөө түүхэн дурсгалт байрнаас 20 хүрэхгүй метр зайн ийнхүү барилга барьж байгаа нь өөрөө эрсдэлтэй алхам юм. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байрлаж байгаа барилга нь 1905 онд баригдсан, нийслэл хүрээний анхны европ загварын 2 давхар барилга юм. Энэ барилгыг анх 1905 онд оросын худалдаачин Гудвинцал гэдэг хүн оросын худалдааны төвийн зориулалтаар бариулсан гэдэг. Уг барилга анхны жилүүдэд орос худалдааны төвийн зориулалтаараа ашиглагдаж байгаад 1920 онд хятадын банк, 1921 оны дунд үеэс Зөвлөлт оросын улаан цэргийн штабын байр, 1931 оноос Улсын их дэлгүүр,1961 оноос Урчуудын Эвлэлийн Хороо байрлаж ирсэн бөгөөд 1966 оноос Дүрслэх урлагийн музейн байр болсон түүхтэй.

Түүхэн дурсгалын энэ барилгыг нураахгүй, энэ хэвээр нь хадгалж, хамгаалах үүрэг өнөөдөр хүн бүхний өмнө бий. Тиймдээ ч орй орчимд нь барилга барьж болохгүй гэдгийг МХЕГ дүгнэсэн.

МХЕГ-ын энэ албан бичигтэй холбоотойгоор одоо баригдаж байгаа энэ барилгын ажлыг зогсоох хэрэгтэй гэдгийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын  ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн байна.

Төр нь соёлын өмчөө хамгаалахаар ийнхүү албан бичиг гаргаад байхад Худалдаа хөгжлийн банкны барилгын  ажил үргэлжилсээр байна. Хэрвээ Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей нурах юм бол хариуцлагыг нь хаяанд нь байгаа МХЕГ, “том толгой” гаргасаар байгаа Худалдаа хөгжлийн банк хариуцах болно. Харин бид  түүх, соёлын үнэт өвгүй болно гэдгийг дуулгаж байна!!!

 

сэжигтэй сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.