Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Нэрт хөгжмийн зохиолч Т.Насанбуян таалал төгслөө
Мэдээ

Нэрт хөгжмийн зохиолч Т.Насанбуян таалал төгслөө

coolBy cool12/28/2020Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын хөгжмийн урлагт тод мөрөө үлдээж, ард түмний дуулах дуртай олон сайхан дуу зохиосон, хөгжмийн зохиолч Товуугийн Насанбуян юм. Эгэл жирийн ажилчин явсан түүнийг их урлагт хөтөлж оруулсан багш нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав юм.

Тэрбээр зөвхөн дууны хөгжим зохиогч бус, мөн найрал дууны урлагийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийн төлөө нэгэн насныхаа амьдралыг давхар зориулсан нэртэй уран бүтээлч билээ. Хөгжмийн зохиолч Т.Насанбуян уран бүтээлээ туурвисан 60-аад жилийн хугацаанд 1000 орчим дуу, оратори буюу магтуу, романс, хүүхдийн дуу гээд л уран бүтээлийн баялаг сан хөмрөгтэй хөгжмийн зохиолч болсон ч хөрөнгө, санхүүгийн боломжоос шалтгаалж нэг удаа ч болов уран бүтээлийн цэнгүүнээ ард түмэндээ толилуулаагүй нь нэн харамсалтай.
“Мичид шүргэх Алтай”, “Сансрын уудамд монгол хүү цойлон гарлаа”, “Сансрын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа”, “Нисгэгчийн гэргийн дуу”, “Юрий Гагарин”, “Монгол нисгэгчид” зэрэг дийлэнхдээ тэнгэр, сансар огторгуйг магтан дуулсан аялгуу төгөлдөр сайхан дуу зохиосон, хөгжмийн зохиолч Т.Насанбуянг уран бүтээлч нөхөд нь “Тэнгэр заяатай хүмүүн” гэж нэрлэдэг нь дэмий ч нэг хэлсэн үг биш байх аа.

Тэнгэрийн суудалтай хөгжмийн зохиолч тэнгэртээ заларчээ. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.

эмгэнэл
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.