Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликэшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Тавантолгой түлш” компанид хандан эрхээ сэргээлгэх боломжтой хэмээж байсан.

Тэгвэл цахимд нэгэн иргэн “Хүрэлсүх сайдаа гадаа ид хүйтэн болсон үед том байшинтай айлд 2 карт хүрэхгүй. ИҮ хаясан бол түлшгүй болох. Төрийн хүнд суртал , дарамт 2 ирлээ яах вэ.” хэмээжээ.

