Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.01.02/ мэдээлэл хийлээ.
Өчигдөр /2021.01.01/ нийт 11152 сорьцод шинжилгээ хийхэд 22 хүнд covid-19 илэрчээ. Тодруулбал, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 7 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээний хариу эерэг гарчээ. Мөн “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан 5, “Жаргалант” сувилалд 2 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээний хариу эерэг гарсан байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-“Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан 5 хүнээс covid-19 илэрсэн учраас манай резидент эмч халдварт өртсөн. Хэдийгээр нууц үеийн хугацаанд илрүүлсэн ч халдвар тархах эрсдэлээс сэргийллээ. Тус зочид буудалд 100 гаруй хүн бий. Нүүлгэн шилжүүлэлт хийж, үйлчилгээний ажилчдыг солих зэрэг арга хэмжээ авлаа. Мөн дотоодод 15 хүн, тусгай нислэгээр ирсэн 7 хүнээс тус тус covid-19 илэрсэн. Дотоодод бүртгэгдсэн 15 шинэ тохиолдлын дунд 4 нь “Мөнххада” ХК-д үүссэн голомтод хавьтал болсон хүмүүс. Тус голомтод нийт 6 хүнээс халдвар илэрсэн. Халдварын эх уурхайг судалж байна. Тус компанийн 32 хүнийг ойрын хавьтал хэмээн тусгаарлаж, 92 хүнийг гэрийн хяналтад авсан. Мөн “Төв шуудан” компаний гүний гаалийн 2 ажилтнаас covid-19 илэрлээ.